solongonews
Дэлхийн Шуудангийн Холбооны Байгууллагын 27 дахь хурал өндөрлөв
2021-08-28 19:00
Дэлхийн Шуудангийн Холбооны Байгууллагын 27 дахь хурал өндөрлөв.

Дэлхийн Шуудангийн Холбооны Байгууллага \UPU\-ын 27 дахь төлөөлөгчдийн хурал 2021 оны 08-р сарын 09-нээс 08-р сарын 27-ны өдрүүдэд Баруун Африкийн Кот-Дивуар улсад зохиогдож, онлайн оффлайныг нэгтгэсэн хэлбэрээр явагдлаа. 192 гишүүн орны доторх 151 орон нь төлөөлөгчөө томилон хуралд оролцуулсан бол хурлаар голдуу шуудангийн үйлчилгээг дижиталжуулах, цахим худалдааг хөгжүүлэх сэдвээр ярилцсан бөгөөд Дэлхийн шуудангийн холбооны Абижаны стратегиар Дэлхийн Шуудангийн Холбооны Байгууллагын 2021-2025 онуудын үйл ажиллагааг удирдуулахаар тогтоожээ.

08-р сарын 25, 26-нд болсон хурал дээр Хятад улс Дэлхийн Шуудангийн Холбооны Байгууллагын захиргааны зөвлөлийн гишүүн орноор, Шуудангийн үйл ажиллагааны зөвлөлийн гишүүн орноор улиран сонгогдож, Японы нэр дэвшигч Масахико Мэтоки, Словенийн нэр дэвшигч Маржан Освальд нар Дэлхийн Шуудангийн Холбооны Байгууллагын олон улсын газрын ерөнхий дарга, дэд даргаар сонгогджээ.

Дэлхийн Шуудангийн Холбооны Байгууллагын төлөөлөгчдийн хурал нь дөрвөн жил тутамд нэг удаагаа хуралддаг бөгөөд тус байгууллагын хамгийн дээд эрхт байгууллага юм. Хурал нь голдуу хойшдын дөрвөн жилийн дэлхийн шуудангийн хөгжлийн стратегийг боловсруулах, Дэлхийн Шуудангийн Холбооны Байгууллагын олон улсын газрын шинэ ээлжийн дарга, дэд дарга, зөвлөлийн гишүүн орнууд болон зөвлөлийн даргыг сонгох, Дэлхийн Шуудангийн Холбооны Байгууллагын өөрчлөлтийн төсөл болон хойшдын дөрвөн жилийн олон улсын захидал харилцаа, илгээмж, экспресс илгээмжийн зардал зэрэг томоохон саналуудыг хэлэлцэх, түүнчлэн Дэлхийн Шуудангийн Холбооны Байгууллагын олон хууль тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах үүргийг хариуцдаг юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Хятадын Олон Улсын радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл