solongonews
Сурагчид 18:00 цаг хүртэл сургууль дээрээ байх боломжтой боллоо
2019-03-22 11:01
Бага ангийн сурагчид 18:00 цаг хүртэл сургууль дээрээ байх боломжтой боллоо.

Энэ сарын 20-ноос эхлэн Шанхай хотын бага сургууль үдээс хойш хичээл тарсны дараа сурагчдыг харах үйлчилгээ үзүүлэх болсон байна. Тодруулбал, эцэг эх нь цагт нь авахад хүндрэлтэй сурагчид хичээл тарсны дараа 18.00 цаг хүртэл сургууль дээрээ байх боломжтойгоор цагийг сунгалаа. Энэ шийдвэрийг эцэг эхчүүдийн хүсэлтэд тулгуурлан гаргажээ. Иймээс Шанхай хотын бүх бага сургуулиуд номын сан, биеийн тамирын заал гэх мэт газруудаа хичээл тарсны дараа сурагчдад зориулан нээснээс гадна хичээлээс бусад төрлийн ном унших болон спорт, гар урлал гэх мэт үйл ажиллагаанд сурагчдыг хамруулах болжээ. Түүнчлэн хичээлийн дараах үйлчилгээний агуулга, хэлбэрийг ч мөн баялаг болгосон аж. Өдгөө Шанхай хотын бага сургуулиудын 98 хувь нь хичээлийн дараах үйлчилгээг сурагчдад үзүүлээд эхэлжээ.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл