solongonews
Гол, хот, амьдарал
2022-10-23 17:05
Гол, хот, амьдарал

   Хятадын Бээжин Ханжөү чиглэлийн их суваг бол урсгал соёл, мянган жилийн түүх соёлын уламжлал болно. Хэбэй мужийн Цан Жөүд 70 жилийн хөгжлийн цаг хугацаанд 3 сая мү хужирлаг газрыг номин ногоон болгож, их сувгийн сэргээн засварлахын зэрэгцээ усан замын сувгийн хөвөө дагуу 2000 м ойн ногоон коридор гаргасан байна. Урьд нь өвс ургадаггүй хужир шүлтлэг газар байсан бол одоо “төрийн зэрэглэлийн цэцэрлэгжсэн хот” болжээ.

 

   Бээжин Ханжөү чиглэлийн их суваг нь Цан Жөүгийн хөгжлийг уламжилж, Цан Жөү нь Бээжин Ханжөү чиглэлийн их сувгийн түүхэн өөрчлөлтийг нотолсон байна. Энэхүү эртний их усан суваг нь Цанжөү хотоор тахирлан урсаж, баялаг сайхан “усан замын сувгийн соёл”-ыг бий болгосон байна.

   Их сувгийн Цан Жөү хотын Чинжөү шяньд 45.7 км урт, мурий сарий тохойрон урсаж үзэсгэлэнт сайхан харагдана. Уг усан замын сувгийн чухал соёлын өвд Жөү Гуантүний зам, Чин шяний төмөр замын ус хангах газар, Мачангийн их бууны өртөө зэрэг багтана. Түүхэнд энэ нь усан замын тээврийн гол зам, усан замын сувгийн хоёр эргийн худалдаачид төвлөрөн, бүх аж ахуй зэрэг хөгжиж байв. 

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : .people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл