
Саяхан Хятад улс "14 дүгээр 5 жилийн төлөвлөгөөний Баруун бүсийн эх газар, далайн шинэ гарцыг өндөр чанартай байгуулах ажлыг хэрэгжүүлэх төлөвлөлт" гаргасан. Тус төлөвлөлтөд 2025 он гэхэд эдийн засаг, үр ашигтай, хялбар дөхөм, ногоон, аюулгүй баруун бүсийн эх газар, далайн шинэ гарцыг үндсэндээ барьж дуусгах болно. Мөн зүүн, дунд, баруун гэсэн гурван гарцын холболтыг тасралтгүй бэхжүүлж, гарц, боомт, логистикийн төвийн үйл ажиллагаа илүү үр дүнтэй болгож, эдийн засгийн болон үйлдвэрлэлийн хөгжлийг чиглүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно гэж тодорхойлжээ.
Баруун бүсийн эх газар, далайн шинэ гарц нь Хятадын баруун бүсийг хамрах бөгөөд хойд талаараа торгоны замын эдийн засгийн бүс, өмнүүрээ 21 дүгээр зууны далай дээрх торгоны зам, мөн Хөхмөрний эдийн засгийн бүстэй холбогдож, бүс нутгийн хөгжлийн уялдаа холбоонд стратегийн чухал байр суурь эзлэх болно.
