НҮБ-ын Хүний эрхийн хорооны 38-р чуулганы үеэр буюу 06-р сарын 25-нд Женев дэх НҮБ-ын төв байранд Хятадын Хүний эрхийн судалгааны нийгэмлэг "Шиньжяны хүний эрхийн үйлсийн хөгжил дэвшил" сэдэвт хурал хуралдуулж, ШУӨЗО-ны ядуурлыг бууруулах, боловсрол, соёл, терроризмын эсрэг, эмчилгээ зэрэг салбарт хэрэгжүүлж буй бодлого, ололт амжилтыг танилцуулжээ.
Тус хуралд ШУӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн захирал Гао Жяньлүн: Олон талын цуцалтгүй хүчин чармайлтаар Шиньжяны ядуу хоцрогдсон бүс нутгийн байдал ихээхэн өөрчлөгдөж, иргэдийн амьжиргаа, хөгжлийн эрхийг үр ашигтай баталгаажууллаа. 2012-2017онд ШУӨЗО-д ядуу амьдралтай 1сая 390 мянган иргэнийг ядуурлаас ангижруулсан. 2017 оноос хойш өөртөө засах орон, хот, шянь, шян, тосгон зэрэг засаг захиргааны 5 шатны хүн амын бүрэн төгс мэдээллийн сан бүрдүүлж, ядуурлаас ангижруулах ажилд чухал лавлагаа гарган ажиллаж байна гэжээ.
Шиньжяны их сургуулийн Улс төр, олон нийтийн менежментийн коллежийн дэд захирал Жулиоти Исмаили: ШУӨЗО байгуулагдахаас өмнө, үндэстний цөөнхийн эмэгтэйчүүд бараг нийтээрээ боловсрол эзэмшдэггүй байсан. Харин одоо ШУӨЗО-ны хот суурины хувийн хэвшлийн бус байгууллага нэгжийн нийт ажлын байрны 40.4 хувьд эмэгтэйчүүд ажиллаж, нийгмийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсон гэжээ.
