solongonews
Фү Ин: Агаарын бохирдлоос сэргийлэх ажил багагүй амжилт гаргасан боловч иргэдийн хүссэнд хүрээгүй
2017-03-04 21:28
Фү Ин: Агаарын бохирдлоос сэргийлэх ажил багагүй амжилтад хүрсэн боловч иргэдийн хүссэнд хүрээгүй.

XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганы хэвлэлийн бага хурал 4-нд болсон бол чуулганы хэвлэлийн төлөөлөгч, хатагтай Фү Ин агаарын бохирдлын талаар сэтгүүлчийн сонирхсон асуултад харуулахдаа,

"Агаарын бохирдлоос сэргийлэх ажил улс орны өмнө тулгараад байгаа урт хугацааны сорилт болоод байна. Намын төв хороо, Төрийн зөвлөл хүрээлэн буй орчны асуудалд дээд хэмжээнд анхаарал хандуулж, иж бүрэн эрчимтэй арга хэмжээг хэрэгжүүлсэн. БХАТИХ-ын Байнгын хороо ч маш олон бодит хүчин зүтгэлийг гаргаж, уг салбарын хууль дүрмийн хэрэгжилтэд дараалан дөрвөн жил чанга хяналт шалгалт хийсэн бөгөөд агаарын бохирдлоос сэргийлэх, засах хууль болон хүрээлэн буй орчны хуульд бүх талаар засвар өөрчлөлт оруулж байна. Төв Засгийн газраас орон нутгууд хүртэл, аж ахуйн нэгжүүдээс нийгэм нийт хүртэл бүгд маш их хүчин зүтгэл гаргаж байгаа. Мэдээж, агаарын бохирдлоос сэргийлэн засах ажил багагүй ахиц дэвшил, амжилтад хүрсэн боловч иргэдийн хүссэнээс мөн л нэлээд зөрөөтэй байсаар. Ялангуяа орон сууцны дулаалгын хугацаанд байдал бүр илүү хүнд хэцүү болж байна. Түүнчлэн зарим нутгийн хөрсний бохирдол ч нэлээд хүнд байгаа болохоор БХАТИХ-ын Байнгын хороо энэ талын хууль боловсруулах, хууль хэрэгжилтэд хяналт шалгалт тавих ажлаа улам бүр сайжруулж байна" гэв.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл