
Бээжингийн мэдээ /The Beijing News/ сонины сурвалжлагч:
Шюй Шяоши эрхлэгч сайн байна уу? Хөрөнгө оруулалтын талаар Хөгжил шинэчлэлийн хороо нь 2008 оных шиг 4 триллионы цочмог төлөвлөгөөг гаргах уу? Ийм үр дүнтэй хөрөнгө оруулалтыг хэрхэн батлах вэ?
Үндэсний Хөгжил шинэчлэлийн хорооны эрхлэгч Шюй Шяоши:
Миний бодлоор хөрөнгө оруулалтын ажлыг сайн биелүүлэхэд тасралтгүй өргөн хэмжээнд сэтгэн бодож байвал “нэг сумаар гурван шувуу” онох үр дүнд хүрч чадна. Хөрөнгө оруулалт нь одоохондоо тогтвортой үүрэг чадавхтай байгаа боловч мөн дутууг нөхөх, бүтцийг тохируулах, шинэ хүчинг бий болгох зэрэг давхар үүрэгтэй байгаа юм. Үүний эцэст үр дүнтэй хөрөнгө оруулалтын үйл хэргээ бадруулж чадна.
Хөрөнгө оруулалтын хувьд тоо хэмжээ нь хамгийн чухал биш, үр дүнтэй байхыг батлах нь зангилаа юм. Мөнгөө зөв хэрэглэж, зөв үрж, зөв эдэлж чадвал сайн хөрөнгө оруулалтын үр дүнд хүрч чадна. “Нэг сумаар гурван шувуу” харвах бөгөөд бодитой, баттай үр ашгийг олохын тулд найдвартай аргыг судлан, хөрөнгө оруулалт үр дүнд хүрэхийг батлах хэрэгтэй.
