
Хятадын төвийн Хөдөө аж ахуйн ажлын хурал энэ сарын 25, 26-нд Бээжинд боллоо. Хурлаар хөдөө аж ахуй, хөдөө орон нутаг, тариачдын ажлын нөхцөл байдлыг судалж, тус салбарын 2022 оны ажилд байршуулалт хийжээ. Хурлаас өмнө ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны хурлыг даргалж, "ХКН-ын ажилтай танилцлаа" хөдөө аж ахуй, хөдөө орон нутаг, тариаланчид" гэсэн чухал үг хэлсэн байна.
Энэ он гарснаас хойш хятадын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тогтвортой ахиж, ядуурлаас ангижруулах үр дүнг нэгтгэн өргөжүүлж, хөдөө тосгоны сэргэн мандалтыг иж бүрнээр ахиулах талаар тууштай алхам хийлээ. 2022 он бол Хятадын Коммунист намын 20 дугаар их хурал болох бөгөөд "Арван дөрөвдүгээр таван жил"-ийн чухал жил байж, хөдөө аж ахуйн үндсэн зах зээлийг тогтворжуулж, " хөдөө аж ахуй, хөдөө орон нутаг, тариачид"-ын ажлыг сайтар хийх нь онцгой ач холбогдолтой юм.

Хүнсний аюулгүй байдлын төлөөх Хятадын нам, засгийн ижил үүрэг хариуцлага үнэхээр үр дүнтэй байна
Хятадын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин "Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн бүр үүрэг хариуцлага хүлээх бөгөөд бодит үр дүнд хүрэхийн тулд нам, засгийн газар хариуцлага хүлээх ёстой" гэж онцлон тэмдэглэв.
Ард түмэн бол улсын үндэс, хүнс бол ард түмний амьжирлагийн үндэс. Хүнсний асуудал нь зөвхөн “эдийн засгийн данс” биш, мөн ч “улс төрийн данс” гэж тооцох ёстой. Бид зөвхөн өнөөгийн нөхцөл байдлыг харахаас гадна хэтийн төлөвийг харах ёстой.
Энэ жил хятад улсын үр тариа арвин ургац авч, гарц 0,65 их наяд килограммаас давсан нь шинэ нөхцөл байдлыг нээх, нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах, ерөнхий байдлыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Гэсэн хэдий ч хятад улсын үр тарианы өнөөгийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж, нөөц, байгаль орчны хязгаарлалт улам бүр чангарч, үр тарианы талбайг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь улам бүр хэцүү болж байгааг бид ойлгох ёстой. Дэлхий дахинд цар тахал тархан байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл нэмэгдэж байгаа нь хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангахад хүндрэл учруулж байна.
Хятадын Төвийн хөдөө аж ахуйн ажлын хурлаар хятадын үндэсний хүнсний аюулгүй байдлыг хангах, их хэмжээгээр дахин ядуурахаас сэргийлэх гэсэн хоёр үндсэн зарчмыг тууштай баримтлах ёстой гэж онцоллоо. Үр тарианы үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн чухал бүтээгдэхүүний хангамжийн ажлыг сайн хийж, үр тарианы талбайг тогтворжуулж, шар буурцаг, тосны ургамлын үйлдвэрлэлийг эрчимтэй өргөжүүлж, 2022 онд үр тарианы гарцыг хангахад бүх хүчээ дайчлан ажиллах шаардлагатайг хурлаас онцлон, 0,65 их наяд гаруй килограммаар тогтворжуулах дээр хүч нэмнэ.
Үндсэн бүтээгдэхүүний хангамжийг хангах нь стратегийн томоохон асуудал юм. Хятадын Саяхан нийтэлсэн "Хөдөө аж ахуй, хөдөөгийн шинэчлэлийг ахиулах "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-нд "Үр тариа зэрэг хөдөө аж ахуйн чухал бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах" нь гол зорилтуудын нэг болох нь тодорхой байна.
Хятадын Төрийн зөвлөлийн Хөгжлийн судалгааны төвийн хөдөө тосгоны эдийн засгийн судалгааны газрын дарга Е Шинчин хэлэхдээ "Хүнсний үйлдвэрлэлийг сайтар эзэмшсэн байх нь ирэх оны эдийн засаг нийгмийн ерөнхий хөгжлийг тогтворжуулах, эрсдэл, сорилтод хариу арга хэмжээ авахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж, нам, засгийн газрын хүнсний аюулгүй байдлын хариуцлагыг чин сэтгэлээсээ ухамсарлаж, үндсэн үйлдвэрлэл, борлуулалтын үндсэн чиглэл, үйлдвэрлэл, борлуулалтын салбарыг хамтран хариуцах ёстой" гэв.
Үүний зэрэгцээ тариаланчдын үр тарианы орлогоо баталгаажуулж, тариаланчид үр тариагаа ашигтайгаар тариалах механизмыг бий болгох ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Сортны хувьд улаан буудай, будааны үр тарианы тоо хэмжээ, чанарыг тогтвортой сайжруулах, шар буурцаг, тосны ургамлын үйлдвэрлэлийг өргөжүүлэх, өөрөө өөрийгөө хангах түвшинг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Сүүлийн жилүүдэд хятад улсын “хүнсний ногооны сагс” бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нийлүүлэлт нь тогтвортой байгаа ч хүнсний ногооны үнэ, махны үнэ зарим газарт их хэлбэлзсэн зэрэг хүндрэлтэй байгаа юм. Гахайн махны үйлдвэрлэлийг тогтворжуулах, мал, шувуу, усны гаралтай бүтээгдэхүүн, хүнсний ногоог үр ашигтай хангах зорилгоор хотын Засаг даргын“хүнсний ногооны сагс”-ын хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэх нь зүйтэй гэж хурлаар онцоллоо.

Тариалангийн газрыг хамгаалах зорилтын хариуцлагыг чанд хэрэгжүүлнэ
"Тариалангийн газрыг хамгаалах шаардлага маш тодорхой байх ёстой. 1 тэрбум 800 сая мү /1га=15мү/ тариалангийн талбай тодорхой байх ёстой. Тариалангийн газар бол тариалангийн газар, үржил шимтэй газар байх ёстой" гэж ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тодорхой шаардсан байна.
Тариалсан газар нь үндэсний хүнсний аюулгүй байдал, Хятадын үндэстний тогтвортой хөгжилтэй холбоотой юм. Сүүлийн жилүүдэд тариалангийн талбайн хэмжээ зарим газарт багасч, зарим газар тариалан эрхэлдэггүй болж, цэцэг, мод ургуулах үржил шимтэй талбайнууд бий болсон байна.
Үр тариа үндсэндээ хангаж, хүнсний хэрэглээ нь туйлын аюулгүй байхын тулд тариалангийн талбайг хамгаалах хамгийн хатуу тогтолцоог бүрэн хэрэгжүүлэх ёстой. 1.8 тэрбум мү тариалангийн талбай бол улаан шугам юм. Үүний зэрэгцээ тариалангийн талбай нь тариалангийн талбай бөгөөд өөр зориулалтаар ашиглаж болохгүй, тариалангийн талбай нь чанар муутай биш үржил шимтэй газар байх ёстой.
Хятадын Төвийн хөдөө аж ахуйн ажлын хурлаас тариалангийн талбайг хамгаалах, бүтээн байгуулалтад оруулах хатуу арга хэмжээ авч, тариалангийн талбайг хамгаалах үүрэг хариуцлагаа чангалж, тариалангийн талбайн ашиглалтын хяналтын дагуу 100 сая мү өндөр стандартын тариалангийн талбай байгуулахыг шаардаж байна.
Зарим газар тариалангийн талбайн хангалтгүй байгаа тул хуулийн хэрэгжилт, хяналтыг чангатгах арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон гэдгийг УУХҮЯ-ны холбогдох хүн хэллээ. Хагас жил тутам зохион байгуулдаг судлах явцад тулгамдаж буй асуудлын сэжүүрийг олж, хуулийн дагуу хатуу шалгаж, шийдвэрлэнэ.

Ядуурлыг бууруулах ажлын үр дүнг нэгтгэн өргөжүүлнэ
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэлэхдээ "Хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх үндсэн нөхцөл бол ядуурлаас ангижруулах үр дүнг нэгтгэх явдал бөгөөд бид үүнийг үргэлжлэн анхаарч, ядуурлаас мултарсан иргэдийн амьдралыг сайжруулах ёстой. Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх стратегитай органик уялдаа холбоог үргэлжлэн ахиулж, их хэмжээгээр дахин ядуурахыг сэргийлэн, ядуурлын эсрэг тэмцлийн их ололт амжилтыг үр дүнтэй хэвээр хадгалж, бататгах хэрэгтэй" гэв.
Төвийн хөдөө аж ахуйн ажлын хурал ядуурлаас ангижруулах ажлын үр дүнг нэгтгэн өргөжүүлэх, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэхэд гол газруудын дэмжлэгийг нэмэгдүүлэх, хяналт, тусламжийн механизмыг боловсронгуй болгож хэрэгжүүлэх, аж ахуй, хөдөлмөр эрхлэлтийн тусламжийг эрчимжүүлж, томоохон бүтээн байгуулалт хийхгүй байхыг баталгаажуулах шаардлагатайг онцлов.
2012 оны эцсээс эхлэн шинэ эриний ядуурлаас ангижруулах ажил эхэлж, 2020 оны эцэс гэхэд Хятад улс төлөвлөгөө ёсоор шинэ эриний ядуурлаас ангижруулах ажлыг дуусгажээ. Намын төв хорооноос ядуурлаас гарсан шяниудад таван жилийн шилжилтийн хугацаа тогтоохоор шийдвэрлэжээ. Шилжилтийн үед тусламжийн үндсэн бодлогыг ерөнхийд нь тогтвортой байлгах шаардлагатай.
Бээжингийн Багшийн Их Сургуулийн Хятадын Ядуурлыг бууруулах судалгааны хүрээлэнгийн захирал Жан Чи хэлэхдээ "Аж ахуйг хөгжүүлэх нь ядуурлыг тогтворжуулах үндсэн стратеги бөгөөд хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх гол түлхүүр юм. Бид хөдөө аж ахуйн хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийг баримталж, оновчтой болгох ёстой. Хөдөөгийн аж ахуйн төлөвлөлт, хөдөө тосгоны хөгжлийг ахиулан, үр ашигтай нийлүүлэлтийг нэмэгдүүлж, хөдөө аж ахуй, хөгжил цэцэглэлт, хөдөө тосгоны хөгжил цэцэглэлт, чинээлэг тариачдыг дэмжинэ" гэжээ.

Хөдөөгийн сэргэн мандалтыг иж бүрэн дэмжих шинэ нөхцөл байдлыг бий болгохыг хичээнэ
Төвийн хөдөө аж ахуйн ажлын хурлаар хөдөө тосгоны сэргэн мандалтыг иж бүрнээр ахиулах шинэ нөхцөл байдлыг бий болгохоор чармайх санал дэвшүүлж, "Хятадын Коммунист Намын төв хороо, Төрийн зөвлөлийн 2022 онд хөдөө тосгоны сэргэн мандалтыг бүх талаар ахиулах талаар сайтар ажил хийх тухай санал дүгнэлт"-ийг хэлэлцэв (Хэлэлцүүлгийн төсөл)" Хурлаар хошуу шяний ард түмнийг баяжуулах үйлдвэрүүдийг эрчимтэй хөгжүүлэх, хөдөө тосгоны бүтээн байгуулалтыг тууштай ахиулж, хөдөөгийн засаглалыг бэхжүүлэх, сайжруулах зэрэг ажлуудын зохицуулалт хийсэн байна.
Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Хөдөөгийн хөгжлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ли Гүөшян хэлэхдээ "Хөдөө тосгоны бүтээн байгуулалт бол хөдөөг сэргээн хөгжүүлэх үндсэн нөхцөл, зайлшгүй шаардлага юм. Үзэсгэлэнт сайхан орчинд амьдрахад тохиромжтой тосгон барихад дэд бүтэц, нийтийн үйлчилгээ салшгүй холбоотой юм" гэв.
Хөдөө орон нутгийн үйл хэргийг зөв удирдаж, хөдөөгийн шинэчлэлийг хэрэгжүүлэхийн тулд намын анхан шатны байгууллага хүчтэй, намын гишүүд хүчтэй ажиллаж байх ёстой.
Хурлаас хөдөөгийн засаглалыг бэхжүүлэх, сайжруулах, хөдөөгийн оюун санааны соёл иргэншлийг цогцлоох үр дүнтэй ажил болгон шинэчилж, хөдөөгийн зөрчил, маргааныг зөв шийдвэрлэх, хөдөөгийн нийгмийн эв найрамдал, тогтвортой байхыг онцолжээ.


