“Хятадын хэвлэл мэдээллийнхний Шань Дүн муж дахь аялал”-ын нээлтийн үйл ажиллагаа 6 дугаар сарын 13-ны өдөр Шань Дүн мужийн төв Жи Нань хотноо болов. Уг үйл ажиллагааг Хятадын Шань Дүн мужийн Намын хорооны ухуулах газар, Шань Дүн мужийн Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба санаачлан зохион байгуулж байгаа болно.
“Ардын өдрийн сонин”, “Хонконгийн бизнес сонин”, “Эдийн засгийн сонин”,“Солонго” мэдээллийн төв, “Да Лү Чао” сэтгүүл, “Хэ Хуа” сэтгүүл зэрэг Хятадын хэвлэл мэдээллийн 50 гаруй сэтгүүлчид энэхүү үйл ажиллагаанд оролцож байгаа юм байна. Хятадын бүхий л бүс нутгийн сэтгүүлчид таван өдрийн хугацаанд Шань Дүн мужийн таван хотоор аялах бөгөөд Шань Дүн мужийн гадаадад нээлттэй төрийн бодлого, эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчин зэрэгтэй танилцах болно.
