Ван Шяошы (Улаанхад хотын Намын хорооны байнгын гишүүн, Улаанхад хотын Засгийн газрын дэд дарга)

Бүс нутгийн зохицуулах механизмыг байгуулна. Ирэх жилийн хамтын ажиллагааны хурлаар сайн үр дүнд хүрэхийн тулд зургаан талынхан хэвийн чанартай зохицуулалтын механизмыг байгуулахыг санаачилж, ялангуяа Монгол Улсын талын Засгийн газрын хоорондын холбоо, ойлголцол, тогтсон хугацаанд уулзалт зохион байгуулах, улсын байдал, холбогдох улсын бодлого, газар орны аж үйлдвэрийн давуу тал, байгалийн баялгийн ашиглалт, эдийн засаг арилжааны хэрэгцээ зэргийг харилцан гүнзгий ойлголцож, бүс нутгийн хоорондын хамтын ажиллагааны гүн гүнзгий, өндөр түвшний, өргөн цар хүрээний хөгжлийг ахиулбал зохино.
Хамтын ажиллагааны цар хүрээгээ өргөтгөнө. Хятад улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны гурван аймаг хот болон Монгол Улсын гурван аймгийн давуу талыг тодруулж, бүс нутгийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлнэ. Уул уурхайн тал дээр Улаанхад хотын 3 том хэлбэрийн хүдрийн хайлш боловсруулах аж үйлдвэр жил бүр хүдрийн уурхайн нунтаг 1,5 мянган тонн орчим шаардагдана. Одоогоор жил бүр Монгол Улсаас зөвхөн 30 мянган тонн орчим оруулж, хэрэглээний 2 хувийг л эзэлж байна. Хүнсний зүйл боловсруулах хамтын ажиллагааны талаар хоёр тал хоёр улсын зах зээлийн шаардлагад нийцэх байдлыг харгалзан үзэж хамтран үйлдвэрлэх буюу нээлт хийж болно. Малын эм болон Монгол, Хятад эмний талаар нээлт хийх талаар мөн хамтран ажиллах боломж их байгаа бөгөөд Улаанхад хотын 5 төрлийн малын эм Монгол Улсад бүртгүүлсэн байгаа. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, цахим худалдаа болон гаднын улс орноос оруулсан бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн солилцоо зэрэг тал дээр өргөн дэлгэр хамтын ажиллагааны орон зай байдаг. Засгийн газрын хоорондын харилцаагаар дамжин, аж ахуйн нэгжүүд харилцан айлчлах, үзэсгэлэн зохион байгуулах, эдийн засаг арилжааны солилцооны үйл ажиллагаа зохион байгуулж, олон улсын чанартай болон орон нутгийн чанартай соёлын онцлогтой аялал жуучлалын брендийг хамтран үүсгэн байгуулна.
