Таны хэзээ ч харж байгаагүй цэвэрлэгч ажилтнууд
2017-03-21 16:10
Цэвэрлэгч ажилтнуудын гоо төрх

“Гоо сайхан бидний сэтгэл зүрхэнд” гол сэдэвт цэвэрлэгчдийн фото зургийн үзэсгэлэн сүүлийн өдрүүдэд Хятадын Чүн Чин хотын Да Зү дүүрэгт зохион байгуулагдсан байна. Уг үйл ажиллагаанд 10 цэвэрлэгч үнэ төлбөргүйгээр хуримын зураг болон уран сайхны зураг авуулсан байна.

- Би өөрийгөө ийм сайхан болно гэж бодоогүй. Хүмүүс биднийг анхаарч байгаад тун их баярлаж байна. Хойшид улам сайн ажиллана гэж бодож байна хэмээн 55 настай Тань Лешүнь ярилцлага өгөхдөө хэлжээ.

Энэхүү үйл ажиллагаа нь хотын цэвэрлэгч ажилтнуудын хүсэл мөрөөдлийг биелүүлсний дээр нийгэм нийт цэвэрлэгчдэд анхаарал хандуулан, хүндэтгэн үзэж, тэдний хөдөлмөрийг үнэлүүлэхэд гол зорилго оршиж байна.





Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
