“Далайн луу буюу Хайлүн Ⅲ” шумбагч онгоц 03 дугаар сарын 25-нд “Даян 1 номерт” эх хавтангаас салж гүн усанд шумбалаа. Энэхүү удаа 2000 метр гүн зэрэглэлийн гүн усанд туршилт хийв. Мөн усанд гурван цаг гаруй шувбасны эцэст 1690 метрийн далайн гүнд шумбаж хүрчээ. Үүний зэрэгцээ шумбагч тоног хэрэгсэл нь далайн гүн дэх Роск хад уулс зэргийг хэрчиж холбогдох үүргээ биелүүлсэн байна. Басхүү аяллаа биелүүлсний дарааа амжилттайгаар “Даян 1 номерт” хавтандаа буцаж хүрч ирсэн байна.

Мэдээгээр, “Далайн луу буюу Хайлүн Ⅲ” шумбагч онгоц энэхүү удаа гүн усанд туршин аялахдаа Роск хадыг хэрчих төхөөрөмж, дээж авах роббот зэрэг олон төрлийн тоног хэрэгсэл тээж аялсан байна. Туршин аялах үйл явцад шумбагч онгоц болон бүх төрлийн тоног төхөөрөмжийн ажиллаж байгаа байдал нь маш сайн бөгөөд мэргэжлийн хувьд тогтвортой, туршин аялах зорилтоо амжилттай биелүүлэв.
