Цагаан сард зориулсан модон барын зураг бэлэн боллоо
2019-01-08 20:06
Цагаан сард зориулсан модон барын зураг бэлэн боллоо.
Билгийн тооллын ла сар буюу жилийн сүүл сар болж, шинэ жил цагаан сар ойртож буйн улмаар ардын уран бүтээлчдийн ажил үүрэг ч хүндэрсээр байгаа аж.
Шаньдүн мужийн Вэй Фан хотын Хань Тин дүүргийн Яан Жя Бү тосгоны модон бар зургийн үйлдвэрүүд сүүлийн өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй болж, цагаан сард зориулсан уран зургуудыг барлан хэвлэж, Хятад улсын өнцөг булан бүрд борлуулахаар цаг завгүй ажилласаар байна.





Яан Жя Бү тосгоны ардын уран бүтээлчид 01 дүгээр сарын 08-ны өдөр модон барын зураг урлан буй нь
Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч Жан Чы
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
