solongonews
Хятад улс олон улсын зорчигч тээврийн нислэгүүдийг хязгаарлаж байна
2020-04-01 15:36
Хятад улс олон улсын зорчигч тээврийн нислэгүүдийг хязгаарлаж байна.

  Хятадын Төрийн зөвлөлийн халдвараас сэргийлэн хянах механизмын энэ сарын 30-нд Бээжинд болсон хэвлэлийн бага хурлаас сэтгүүлчийн мэдээлснээр, дэлхий дахинд халдвар хурдацтай тархаж буй нөхцөлд Хятад улс олон улсын нислэгийг өргөн хэмжээгээр цуцалж, хилийн чанадаас халдвар авто зам, усан зам, агаарын боомтоор зөөвөрлөгдөн ирэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Хятадын Төв Радио Телевизийн сэтгүүлчид Иргэний Агаарын Тээврийн холбогдох албаны хүн олны анхаарал хандуулж буй "Хилийн чанадад байгаа иргэдээ тусгай онгоцоор татах уу" зэрэг асуултад хариулав.

Шинэ төрлийн коронавирусын халдвар гарснаас хойш Хятад улс авто замын болон усан замын зорчигчдын үйлчилгээг бүгдийг зогсоож, зөвхөн ачаа тээврийн үйлчилгээг хэвийн үлдээв. Одоогийн байдлаар Хятадын авто замын 65 боомтын 34 боомт хэвийн ажиллаж, ачаа тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд өдөрт боомтоор нэвтэрч буй ачааны машины жолоочийн тоо 2000-д хүрч байна. Хятадын Зам Тээвэрийн Яамны олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ли Ян:

- Хилийн чанад дахь халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах ажлыг сайтар хийхийн тулд авто зам, усан замын боомтод дөрвөн давхар шалгалт буюу боомтын шалгалт, жолоочийг шалгах, дамжин тээвэрлэлтийг шалгах болон мэдээллийн шалгалтыг сайтар хийж байна. Бид авто замын боомтоор олон улсын зорчигчдыг нэвтрүүлэхгүй байхыг, жуулчид зорчихыг нэгэнт хаасан боомтыг нээхгүй байхыг шаардаж байна. Бид хилээр нэвтэрсэн гадаадын жолооч нарыг өдөртөө нутаг буцахыг шаардаж байгаа бөгөөд дотоодынхоо олон улсын тээвэрлэлт хийж буй жолооч нараа бүртгэхийн зэрэгцээ тогтсон хугацаанд биеийн шинжилгээ сорилд хамрагдахыг шаардаж байна гэж хэллээ.

Хятадын албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг усан замын 128 боомт бүгд зорчигчдод үзүүлэх үйлчилгээгээ зогсоов. Өдөрт Хятадад нэвтэрч буй олон улсын тээврийн 7000 гаруй ажилтантай 500 хөлөг онгоц Хятадад нэвтэрч байна. Халдвар усан замаар тархахаас сэргийлэхийн тулд Гаалийн ерөнхий газар хилээр нэвтрэх хөлөг онгоцны эрүүл мэнд, хорио цээрийн заавалчилгаа боловсруулан, хорио цээрийн үйл явцыг дүрэмжүүлж байна.

Хятадын Иргэний Агаарын Тээврийн газар 03-р сарын 26-нд "Халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт авах хугацаанд олон улсын зорчигч тээврийн нислэгийн тоог үргэлжлүүлэн хязгаарлах тухай мэдэгдэл" нийтлэв. Хятадын Иргэний Агаарын Тээврийн газрын Тээврийн хэлтсийн II байцаагч Жинь Жүнь:

 - Онгоцоор зорчигчид болон нислэгийн багийн сэргийлэлт хамгаалалтыг чангатгахын тулд нэг тээврийн компани нэг улс оронд нэг долоо хоногт нэгээс дээш нислэг үйлдэхгүй байхыг шаардаж байна. Шинээр хэрэгжүүлж буй бодлогын шаардлагаар бол олон улсын зорчигч тээврийг 108 нислэгээр бууруулав, 108 нислэг гэдэг нь халдварын өмнөх олон улсын зорчигч тээврийн нийт хэмжээний 1.2 хувийг эзлэх үзүүлэлт юм. Цаашид нислэгийг улам хурдтай хязгаарлах болно. 03-р сарын 29-нөөс 04-р сарын 04-нийг хүртэлх байдлаар агаарын боомтоор эхлээд өдөрт 25 мянган зорчигч нэвтэрдэг байсан бол одоо 4000 болон буурсан гэж мэдэгдлээ.

Бүртгэлээс үзвэл 03-р 19-нөөс 29-ний хооронд дотоодын нислэгийн компани хилийн чанадад нийт халуурсан 443 зорчигчийг хориглон зогсоосон байна.

Манай сэтгүүлчийн "Тусгай онгоцоор хилийн чанад дахь Хятадын иргэдээ татах уу?" гэсэн асуултад тэрээр:

- Бид хилийн чанад дахь иргэдээ халамжлах тухай нэгдсэн шийдвэрийн дагуу Иргэний Агаарын Тээврийн газар Төрийн зөвлөлийн нэгдсэн хамгаалалтын механизмын холбогдох шаардлагыг хэрэгжүүлж төвлөрүүлэн, иргэдээ татаж болох чадавх бүхий хотод тээврийн баталгаат механизмыг эхлүүлж, чадахын хэрээр цаг тухайд нь түр нислэг, тусгай онгоц томилоход бэлэн байна гэж хариулав.

Хятадын Үндэсний цагаач иргэдийн газрын хилийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Лю Хайтао:

- Халдварын үед хилээр зорчихыг багасгах нь хариуцлагатай мөртөө шаардлагатай арга хэмжээ мөн. Хилээр нэвтрэхийг зогсоох ажлын хүрээнд Хятадад зорчих виз, оршин суух зөвшөөрөл, APEC бизнес жуулчлах карттай гадаадын иргэд багтаж байна. Бид мөн боомт хотод зорчих визийг түр зогсоосон. Үүнд 24, 72, 144 цагийн визгүй зорчих, Хайнань визгүй, зорчих, Шанхайн усан онгоцонд визгүй зорчих, Конконг, Макаогийн бүсээр дамжин Гуандүн мужид 144 цаг визгүй зорчих, АСЕАН-ы орнуудын жуулчид Гуаншид визгүй зорчих зэрэг багтаж байна. Дипломат, албаны болон тусгай виз, хилээр нэвтэрч тээврийн үйлчилгээ үзүүлэх С визний зөвшөөрөл авсан гадаадын иргэд дээрх хязгаарлалтад хамрагдахгүй. Төвлөрүүлэн тусгаарлах дүрмийг зөрчин, хилээр нэвтрэх нь хууль зөвчиж буй үйлдэл юм, Хилийн хяналт шалгалтын байгууллага олж мэдвэл холбогдох байгууллагад өгч хуулийн дагуу шийтгүүлэх болно гэсэн байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mn.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл