solongonews
Өвөр Монголын Монгол хошин урлагийн судлан ярилцах хурал боллоо
2016-06-12 20:52
Өвөр Монголын Монгол хошин урлагийн судлан ярилцах хурал боллоо.

Өвөр Монголын Монгол хошин урлагийн судлан ярилцах анхны хурал 6 дугаар сарын 12-ны өдөр Хөххотноо боллоо.  

Тус хуралд Өвөр Монголын алдарт хошин урлагч Өргөн, Гангамөрөн, Оюунсан болон Ананд, Цовоо-Банди зэрэг хошин урлагийн хамтлагууд, Л.Хасбаяр, Доржжав нарын эрдэмтэн судлаачид оролцож, Өвөр Монголын хошин урлагийг хэрхэн хөгжүүлэх, хошин урлагийн нийгэмлэг байгуулах зэрэг тал дээр санал бодлоо чөлөөтэй солилцсон байна.

Уг хурлыг санаачлан зохион байгуулагч хошин урлагийн залуу жүжигчин Нандинбилэг хэлэхдээ: - Энэ удаагийн хурал анх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд маш богино хугацаанд шийдэгдсэний улмаас олон байгууллага нэгж, хошин  урлагийн хамтлаг, мэргэжил нэгтнүүдийг урин залж амжсангүй. Хэдийгээр оролцсон хүний тоо цөөн байсан хэдий ч ахмад, идэр, залуу гурван үеийнхний хошин урлагийн уран бүтээлчид нэгэн дор цуглаж, Өвөр Монголынхоо хошин урлагийн тухай ярилцан судалж, тавьсан зорилгодоо хүрлээ. Цаашид цар хүрээгээ тэлж, Өвөр Монголын бүх хошин урлагчдаа урин залж, улам өргөн хүрээ хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулах болно гэв.     

Зохиогч: Т.Буянхишиг
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл