solongonews
Гоо сайхны зарим бүтээгдэхүүн хортой юм
2023-08-16 11:29
Бидний хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүний зарим нь арьсны хорт хавдар үүсгэж болзошгүй байдаг гэдгийг та мэдэх үү?

   Зарим гоо сайхны бүтээгдэхүүн үнэрээ ийм хортой байдгийг олон тооны судалгаагаар нотолсон байдаг болохоор эрүүл мэнддээ анхаарал тавих шаардлагатай болж байна.

   Жишээлбэл: Бид өдөр бүр шампунь, чийгшүүлэгч тос, дезодорант, нарны хамгаалалтын тос, хумсны лак, янз бүрийн үнэртэн гээд бараг 15 түүнээс ч илүү олон төрлийн гоо сайхны болон ариун цэврийн хэрэгсэл хэрэглэдэг. Тoxic-Free Legancy Coalition (СЕАТЛ) америк эмэгтэй хүний хэрэглэдэг ариун цэврийн хэрэгслийн найрлагад 10500 нэр төрлийн янз бүрийн химийн бодис ордог болохыг мэдэгдсэн байна. Улсын шалгалт, шинжилгээний дүнгээр эдгээр химийн бодисын ердөө 11 хувь нь эрүүл мэндэд хоргүй болохыг нотолсон байна. Зах зээл дээр нийлүүлэгддэг хувийн ариун цэврийн бүх хэрэгслийн 1/3 нь хамгийн бага гэхэд л химийн нэг бодис орсон байдаг. Эдгээр бүтээгдэхүүний найрлагад ордог химийн зарим бодис нь төрөлхийн зарим өвчин, мөн янз бүрийн хүнд өвчний эх үүсвэр болдог байна.

   Хүн амын эрүүл мэндийг хамгаалах олон улсын байгууллага нь формальдигед, чулуун нүүрсний давирхай, арьсны өнгөн хэсгийг өвчлүүлдэг бодис болох фталит болон хар тугалга, мөнгөн ус зэрэг нейтротоксин гэх мэт химийн бодис нь гоо сайхны бүтээгдэхүүний найрлаганд ордог болохыг тогтоосон байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : 103.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл