solongonews
Хятад-АСЕАН-ы мэдээллийн суваг байгуулна
2023-09-22 10:06
Хятад-АСЕАН-ы мэдээллийн суваг байгуулна

Хятад-АСЕАН-ы 20 дэх экспоны үеэр Хятадын Худалдааны яам, Гуаншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах орны ардын засгийн газраас зохион байгуулсан "Тогтолцооны нээлттэй байдал-Бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн шинэ загвар" сэдэвт салбар хурал Гуанши мужийн Наньнин хотод болов. 

БНХАУ болон АСЕАН-ы орнууд, Зүүн Тиморын засгийн газрын төлөөлөгч, АСЕАН-ы орнууд дахь Хятадын консулын газрууд, Хятадад суугаа АСЕАН-ны орнуудын консулын газрын дарга нар, олон улсын холбогдох байгууллагын дарга нар, санхүү, худалдаа, дүрэм, журам, стандартчилал зэрэг байгууллагын удирдлага, бусад салбарын эрдэмтэд, судлаачид, бизнесийн элитүүдийн төлөөлөл болсон 200 орчим хүн хуралд оролцжээ. Шинэ эринд бүс нутгийн дүрэм, журам, удирдлага, стандарт, худалдааны нээлттэй байдлыг тогтвортой өргөжүүлэх, үр дүнг гүнзгийрүүлэх, өндөр чадавхтай платформ бий болгох, Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн 3.0 хувилбарыг ахиулах, бүс нутгийн хөгжлийн загвар, дэлхийн нээлттэй эдийн засгийн бүтээн байгуулалтыг дэмжих асуудлаар нухацтай хэлэлцсэн байна.

Энэ үеэр "АСЕАН-ы орнуудын стандартчиллын хамтын ажиллагаа, солилцооны төв"-ийн нээлт болов. Тус төв нь АСЕАН-ы орнуудтай стандартчиллын судалгаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр талын стандартчиллын мэдээллийн солилцоо, хуваалцах сувгийг бий болгох юм. Тэрчлэн олон улсын стандартчиллын хүний нөөцийн хамтарсан сургалт, хамтран ажиллах механизм байгуулж, Хятад болон АСЕАН-ы хоорондын илүү их цар хүрээтэй, илүү өргөн салбарыг хамарсан, илүү гүнзгий давхаргын нээлттэй хамтын ажиллагааг дэмжих юм байна.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.cctv.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл