Туркт олон улсын аврах ажиллагаа явуулсан Хятадын аврах багийн 82 гишүүн 02-р сарын 16-ны орой тусгай онгоцоор нутаг буцсан байна. Хятадын Хонконгийн Засаг захиргааны тусгай бүсээс томилсон аврах багийнхан мөн л нислэгээр буцжээ.

Орон нутгийн цагаар 16-ны өдрийн 12 цагийн үед Хятадын аврах багийнхан Хатей спортын талбайгаас мордож нутаг буцах бэлтгэлээ хийсэн байна. Аврах багийнхан хоол хүнс, ундны ус, майхан болон бусад өдөр тутмын хэрэгцээт зүйлс болон бүх эмнэлгийн хэрэгслийг гамшгийн бүсэд үлдээжээ. Энэ нь гамшгийн бүс дэх хүмүүст бас нэгэн хүндэтгэл үзүүлсэн хэрэг байлаа.
Аврах ажиллагааны үеэр Хятадын аврах багийн хамт олон нийт 21 ээлж, 308 аврагчийг илгээж, 87 барилга байгууламжид үнэлгээ хийж, нийт 700 гаруй мянган м2 талбайг шалгаж, 6 хүнийг аварч, 11 эндэгсэдийг олсон байна.

Туркийн Засгийн газар мөн өдөр аврах багийнхантай салах ёс гүйцэтгэхэд Туркийн Гадаад хэргийн яамны бүс нутгийн зохицуулагч Исмаил Хятадын аврах багийнханд нөр их хөдөлмөр гаргаж байгаад нь гүнээ талархаж байгаагаа илэрхийлэв.Тэрээр аврах багийн гаргасан хүчин чармайлт нь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд түлхэц болно. Энэ нь Хятадын засгийн газар, ард түмний олон улсын хүмүүнлэгийн сэтгэлгээг бүрэн дүүрэн илэрхийлсэн бөгөөд Хятад, Туркийн ард түмнүүдийн бие биеэ тусалж хандах нөхөрсөг сэтгэлийг илэрхийлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалыг практик үйл хэргээр хэрэгжүүлдэг гэдгийг харуулж байна гэсэн байлаа.

Мөн өдрийн үдээс хойш аврах багийнхан Туркийн тал болон Турк дэх Хятадын элчин сайдын яамтай салах ёс гүйцэтгэж, Адана олон улсын нисэх онгоцны буудлаар Бээжин рүү буцжээ.
