Ү Жэн тэр жил нутагтаа буцаж ирсэн явдлаа эргэцүүлэн сэтгэл хөдлөн ярьж байна. Тэрээр тэр цагаас хойш мөрөөдлөө байгаль орчноо хамгаалахад зориулан түүнээсээ аз жаргалыг мэдэрсэн нэгэн юм.
Хөдөөний хүүхэд нутгаасаа гараад Австралид суралцаж, дахин нутаг буцан мод тарьж, нутгийнхантайгаа нийлэн гоц ухаан, хөдөлмөрч хоёр гараараа байгаль орчноо үнэлж баршгүй эрдэнэ болгосон байна.

ТЭРЭЭР: - “АЛБАДЛАГААР” НУТАГ БУЦАЖ МОД ТАРИВ
Ү Жэнг анх харах үед гартаа хөрөө, хайч барин мөчир тайрч байсан нь түүнийг гадаадад суралцаад буцаж ирсэн хүмүүстэй холбож бодох аргагүй санагдсан. Гэсэн хэдий ч тэрээр мод тарьж эхэлсэн тухайгаа ярихдаа нүд нь гэрэлтэж байлаа.
- Би эхэндээ мод тарихаар буцаж ирэхийг хүсээгүй ч аав ах бид хоёрын аль нэг нь заавал буцаж ирэн түүнтэй хамт нутагтаа мод тарихыг тушаасан юм.
Ү Жэний аав Ү Гүйшэн нь цэрэг хүн байсан бөгөөд 1976 онд цэргээс халагдаж, төрөлх нутагтаа буцаж ирээд тосгоны 20 гаруй иргэдийг удирдан Шаньши, Бээжин зэрэг газраар туршлага судлан ажиллаж мэргэжил сайтай багаа бүрдүүлсэн байна.
Ү Гүйшэн 2008 онд төрөлх нутагтаа буцаж ирээд нүцгэн уулсыг ногооруулах замдаа гарсан байна. Ү Гүйшэн тендер зарлаж, үнэлгээ хийсний дараа хотын захиргаа, тосгоны хороотой дуудлага худалдааны гэрээ байгуулж, нүцгэн толгодын 70 жилийн өмчлөлийн эрхийг авч, Хуанхэ хавцлын байгалийн үзэсгэлэнт газрыг байгуулах ажил ийнхүү эхэлжээ.
2008 онд Ү Жэн Австралийн Ньюкаслын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсны дараа Хятадад буцаж ирээд найз нөхдийнхөө хамт Бээжинд компьютер тоглоомын үйлдвэрлэлийн компани байгуулав. Мэдээллийн технологийн ажил хийх нь Ү Жэний хобби, тоглоом зохиох нь түүний мөрөөдөл юм. Сүүлийн 8 жилд Ү Жэн тоглоомын ертөнцийг бүтээх ажилдаа автан өгсөж уруудах үеийг туулж, ихээхэн амжилт гаргажээ. Гэсэн хэдий ч 2017 оны Цагаан сараар хийсэн гэр бүлийн уулзалт нь Ү Жэнгийн амьдралын замыг бүрэн өөрчилсөн юм.
- Аав маань дүү бид хоёрын хэн нэг нь заавал нутаг буцаж, Хуанхэ хавцлын байгалийн үзэсгэлэнт газрыг байгуулах ажилд оролцох ёстой гэж хэлсэн. Ах бид хоёр буцаж ирэхийг хүсээгүй, ялангуяа би. Би Бээжинд ажиллаж амьдарч байна. Хоёр хүүхэд маань нэг нь 10 настай. Нөгөө нь 8 настай, тэд намайг төрсөн нутаг руугаа буцаж магадгүй гэж сонсоод маш их "сэтгэлээр унасан". Гэхдээ хэн буцах вэ? Аав маань сугалаа сугалуулахаар шийдлээ. Аав маань нэг нь урт, нөгөө нь богино хоёр шүдэнз гаргаж, би түрүүлж сугалаад богинохон шүдэнз авсан. Тэгээд би аавыгаа даган төрөлх нутаг руугаа буцсан гэж Ү Жэн тухайн үеийн сугалааны асуудлаар насан туршийн хувь заяагаа тогтоосон тухайгаа учирлаж байлаа.
УУЛЫН ОРОЙ ДЭЭР СУУГААД ҮДШИЙН САЛХИ ҮЛЭЭХИЙГ СОНСОВ
2017 оны хавар 40 настай Ү Жэн төрөлх нутагтаа буцан ирж мод тарьж эхэлжээ. Түүнээс хойш хүйтэн ч, халуун ч бай ууланд гарч мод тарих, мод засварлах, гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өдөр бүр эргүүл хийдэг болсон байна.
- Тэр үед би их дурамжхан, аавынхаа шийдвэрийг ойлгодоггүй байсан. Би санаж байна. Нэгэн өдөр үүрийн дөрвөн цагийн үед аав намайг нойрноос минь сэрээж, ууланд гар гэсэн. Уулын жижиг тосгонд өглөөний гэрэл тусан гэрэлтэж байгааг харсан аав: "Тэр бол бидний гэр орон" гэж хэлэх үед л би аавынхаа юу хийснийг гэнэт ойлгосон юм. Хуанхэ хавцлын байгалийн үзэсгэлэнт бүсийг хөгжүүлж, барьж байгуулах нь шинэ ажил. Тэрээр ажлын талбай болон ажлын агуулгын талаар сайн мэддэг байлаа. Тэрээр 13 настайдаа төрөлх нутгаа орхин Бээжинд суралцахаар явсан бөгөөд нутгийн аялгатай хэвээр байгаа нь Ү Жэнг тосгоныхонтойгоо хурдан танилцаж, түүний тухай зөв ойлголттой болж, хурдан ойлгох боломжийг олгосон юм. Гол санаа нь нүцгэн уулсыг ногоон уулс болгон хувиргаж, ногоон уулсыг хамгаалж, алтан уулс, мөнгөн уулс болгох арга замыг хайж олох явдал юм.
Аньян Хуанхэ хавцлын үзэсгэлэнт газар нь Аньян хот ба Хэби хотын уулзварт байрладаг. Төлөвлөсөн нийт талбай нь 4000 гаруй га юм. Урьд нь эндхийн хөрс нимгэн, чулуулаг зузаан, зэлүүд газар, ургамалжилт 20 хувь хүрэхгүй, жирийн нүцгэн уул байсан. 2008 онд бүтээн байгуулалт эхэлснээс хойш Ү Жэн болон түүний аавын хоёр үеийн хүчин чармайлтаар эндхийн чулуунууд далан болж, эгц энгэр нь дэнжтэй талбай болж, өнөөдөр ус нь тунгалаг, мод ургасан, экологи нь сэтгэл сэргээдэг газар болжээ.
- Сүүлийн жилүүдэд зургаан сая гаруй мод тарьж, мөн улаан агч, хулс, интоорын цэцэг зэрэг төрөл бүрийн гоёл чимэглэлийн мод 20 гаруй га талбайд тариалсан байдаг. Ойжуулалтын ачаар хөрс шороо тогтворжин, хөрсний элэгдлээс урьдчилан сэргийлж чаджээ. Олон жил мод тарьсан ч мод нь харагдахгүй нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд мөн 48 километр уулын зам, гал түймрийн гарц болон 150.000 шоо метр ус хадгалах багтаамжтай 176 усан сан барьж, бүтээн байгуулалт хийсэн. Борооны улиралд элбэг усаа хуримтлуулж, хуурай улиралд мод услахад зарцуулж нөөцийг зохистой ашиглахыг ухамсарлан уулын зулзаган мод бага багаар зузаарсаар, ой модны бүрхэц одоо 83 хувьд хүрчээ.

НОГООН УУЛС АЛТАН УУЛ БОЛЖ, НУТГИЙН ХҮМҮҮСИЙН ЦАРАЙД ИНЭЭМСЭГЛЭЛ ТОДОРЛОО
Ногоон уулсыг яаж алтан уул болгох вэ? Хөдөөг сэргээх стратегийг хэрхэн сурталчлах вэ? Тосгоны иргэдийг хамтдаа баяжихад хэрхэн хөтлөх вэ? Энэ бол Ү Жэнгийн байнга боддог зүйл юм.
2018 онд Ү Жэн компаниа бүртгүүлж, байгалийн үзэсгэлэнт газруудын ашиглалтын урьдчилсан бэлтгэл ажлыг эхлүүлсэн бол дараа жилийн "5-р сарын 1"-ний баяраар туршилтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үзэсгэлэнт газрын аялал жуулчлалын үйлчилгээний түвшин, дэд бүтцийг сайжруулах зорилгоор ойр орчмын тосгоны залуучууд, дунд насныханд нэгдсэн сургалт, шалгалтыг зохион байгуулж, 14 иргэн аяллын автобусны жолоочийн үнэмлэхтэй болж, хүүхдийн үзвэр үйлчилгээний талбай нэмэгджээ. Үзэсгэлэнт газарт хэт урт өнгөлөг гулгах зам тавьж, хийлдэг батут, дүүжин хүрээ, усан тоглоомын талбай болон бусад зугаа цэнгэлийн байгууламжууд, жимсний мод түүх талбайг нээж, алим, тоор, ялам болон бусад жимсний модыг жуулчдад зориулан тарьсан. Жуулчид жимс түүж, хавар интоорын цэцэг, намар улаан навчны баярт оролцож зургаа авахуулна.
Хэдэн жилийн дотор Ү Жэн жимсний модны суулгац тарих бааз байгуулж, илүү олон тосгоны оршин суугчдыг хөгжил цэцэглэлтийн замд хөтөлсөн. Мөн орон нутгийн жимсний модны менежерүүдийг сургах, жимсний модны менежментийн мэдлэг, технологи олгон, орон нутагт дээд зэрэглэлийн лаванда тарих ажлыг төлөвлөх, турших, судлах, хөгжүүлэхэд анхаарч байна.
- Үзэсгэлэнт газар байгуулах нь маш их цаг хугацаа, зардал шаарддаг нарийн төвөгтэй үйл явц юм. Тухайлбал, уулын энгэрт мод тарьж, ногоон байгууламж болготол 10 жил зарцуулсан. Дараа нь би хүмүүсийг хөдөө орон нутагт бараа бүтээгдэхүүний худалдааны зах байгуулахыг урьж, өөрсдийн гараар урласан бүтээгдэхүүнээ өөрсдийн дэлгүүрт зарж борлуулах боломж бүрдүүлэхийг хүсч байна. Би дугуй унах, загасчлах, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг үйл ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд жил бүр тасалбарын үйлчилгээ нээхийг хүсч байна. Бид үзэсгэлэнт газрт үйлчилгээ, амралт зугаалгыг зэрэг хүртээж, энд жуулчид амарч, зугаацахыг хүсдэг болгоно гэж ярих Ү Жэнгийн нүд хүсэл тэмүүллээр дүүрэн гэрэлтэж байлаа.
Ү Жэн:
- Одоогийн байдал бол хамгийн сайн үе гэдэгт би үргэлж итгэдэг. Хэрэв би өөрийгөө хангалттай сайн биш гэж бодож байвал илүү сайн хийх арга замыг олох болно. Миний төрсөн нутагт хөршүүд, хүн хүний хооронд элэгсэг дотно харилцаатай байдаг. Өдөр бүр үзэсгэлэнт байгальд, цэвэр агаартай орчинд ажиллаж сэтгэл минь улам тайвширч байна. Аавыгаа дагаж төрсөн нутаг руугаа буцах сугалаа сугалж, бүтээн байгуулалтад оролцож, байгаль орчноо хамгаалах азтай байсан юм шиг санагддаг гэж ярьлаа.
