solongonews
Гишүүн Же Шиньминий санал
2016-03-07 11:54
Гишүүн Же Шиньминь: Хөөдөө орон нутгийн мал тариалан эрхлээгүй өрхийн орон сууцны нөхцөл муу байна.

Мал аж ахуйн тариалангийн орны нурах аюултай байр байшинг шинэтгэн засах ажлыг анхааралдаа авч яваа Өвөр Монголд суугаа УТЗЗ-ийн гишүүн Же Шиньминь УТЗЗ-ийн XII сонгуулийн бүх Хятадын хорооны IV чуулганд мөн л мал аж ахуйн тариалангийн орны нурах аюултай гэр байшинг шинэтгэн засах ажлыг дэмжих ажлыг чангаруулах тухай санал сануулга дэвшүүлжээ. Гэвч энэ удаа тэр гол төлөв мал аж ахуйн тариалангийн орны мал тариалан эрхлээгүй өрхийн нурах аюултай байр байшинг шинэчлэн засах асуудлыг дэвшүүлжээ.

Олон жилийн судалгаанд Же Шиньминь гишүүн Өвөр Монголын мал аж ахуйн тариалангийн оронд мал тариалан эрхлээгүй өрх нэлээд олон байгааг мэдсэн. “Тэд тарианы газар, бэлчээргүй тул хөдөө аж ахуйг хөгжүүлэхийн аргагүй, зөвхөн хөлсний ажил хийж амьдралаа аргацааж, байр байшин нь ч хуучирч нөхцөл муутай байгаа” гэж Же Шиньминь гишүүн ярив.

Же Шиньминь гишүүний бодлоор мал аж ахуйн тариалангийн орны мал тариалан эрхлээгүй өрхийн нурах аюултай байр байшинг шинэчлэн засах ажил шаардагдаж байна. Энэ нь өөрчлөлтийн үр бүтээлийг ард иргэдэд эдлүүлэх ардын илтгэл олох төсөл болох нь зайлшгүй.

Тухайн орон нутгийн бодит байдлыг үндэслэн, бүс нутгийн Засгийн газар эдгээр хүмүүсийг мал аж ахуйн тариалангийн орны нурах аюултай байр байшинг шинэчлэн засах төлөвлөгөөнд хамруулж, мал аж ахуйн тариалангийн орны нурах аюултай гэр байшинг шинэтгэн засах төрийн бодлогын нөхвөрийг олговол зохино. Нөхцөлтэй газар орон тэтгэврийн чанартай орон сууцны төрийн бодлогыг найдвартай хэрэгжүүлж, мал аж ахуйн тариалангийн оронд оршин сууж байгаа мал тариалангийн ажил эрхлээгүй хүмүүст тэтгэврийн чанартай орон сууцны төрийн бодлого эдлүүлбэл зохино гэв.

Зохиогч: Бао Юй Ин
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл