solongonews
100 гаруй шяний төмөр зам нэвтрээгүй түүхийг эцэслүүллээ
2020-11-19 20:56
100 гаруй шяний төмөр зам нэвтрээгүй түүхийг эцэслүүллээ.

    Хятадын Төмөр замын корпораци 11-р сарын 18-нд Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны хийлгэсэн хэвлэлийн бага хуралд нийтэлсэн тоо баримтад харуулснаар ХКН-ын 18-р их хурлаас хойш төмөр замынхан барилга байгуулалт, тээвэрлэлт зэрэг хэлбэрээр ядуурлыг бууруулах ажлыг дэмжив. Улмаар хэт ядуу 14 бүс зэрэг газруудад төрөм замын дэд бүтцийн 3.3 их наяд юаний хөрөнгө оруулалт хийж, 36 мянган км шинэ шугам ашиглалтад орсон нь  (20 мянган км хурдны төмөр зам) улсын хэмжээнд ашиглалтад орсон шинэ шугамын 83 хувийг эзэлж байна. Шинээр ашиглалтад орсон эдгээр төмөр зам нь үндэсний зэрэглэлийн  274 ядуу шянийг  хамарснаас үндэсний зэрэглэлийн 100 гаруй  ядуу шяньд  төмөр зам тавигдаагүй түүхийг эцэслүүллээ. 

Үүнээс гадна, төмөр замын байгууллага 21 муж, ӨЗО болон  үндэсний  цөөнхийн 35 нутгаар дайран өнгөрөх нийтийн үйлчилгээний 81 хос галт тэргийг үргэлжлүүлэн ажиллуулж, жил бүр хот орж ажиллах болон  сургуульд сурах 22 сая гаруй ядуу хүмүүст үйлчилж байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ...
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл