solongonews
Гүө Жижүний ядуу буурай амьдрал түүх төдий юм
2021-01-15 16:52
Гүө Жижүний ядуу буурай амьдрал өнгөрсөн түүх төдий юм.

Сурвалжлагч Өвөр Монголын Ордос хотын Отгийн Өмнөд хошууны Ансу хотын Мянгай багийн Гүө Жижүий гэрт хүрэхэд тэрээр гахайн пин хороонд завгүй ажиллаж байв.

Түүний Цэвэр тохилог, гэгээлэг шинэ байшинд ороход Гүө Жижүн бидэнд ядуугаас ангижирсан түүхээ хэлж өгөв.

   "Хүний газар хөндлөнгийн нутагт арав гаруй жил шаргуу ажилласан боловч миний олж буй цалин гэр бүлийнхээ өдөр тутмын зардлыг дааж чадахгүй байсан. Хожим нь миний нутгийн олон хүмүүс нам, засгийн газрын ядуурлыг бууруулах янз бүрийн бодлогоор баяжих замд орсон тухай дуулж, би ч гэсэн нутаг руугаа буцахаар шийдсэн юм. Одоо амьдрал маань сайхан болж байна.” гэж Гүө Жижүн инээмсэглэн хэллээ.

2017 оны сүүлчээр Гүө Жижүн өөр газраас нутагтаа буцаж ирэв. Тэр үед түүний гэр бүл 350 мү (нэг га = 15 га)  л ургалт муутай нутаг бэлчээртэй байжээ.  Орон сууц, байргүй болохоор тэрээр зөвхөн дүүтэйгээ л хамт амьдарч байв,  тэр үед ирээдүйн хөгжлийн талаар Гүө Жижүн цааш ихийг бодож төлөвлөх чадалгүй байв.

Гүө Жижүн нутагтаа эргэж ирснээс хойш тун удалгүй  Мянгай багийн намын нэгдүгээр нарийн бичгийн дарга болон багийн ”хоёр хороо”-ныхон түүний байдлыг ойлгохоор гэрт нь хүрчээ. Тэгээд ажлын хурал хийж, Гүө Жижүний гэр бүлийг бүртгэлтэй карттай, ядуу өрхөөр бүртгэсэн байна.

2018 оны эхээр орон нутгийн засаг захиргааны тусламжтайгаар Гүө Жижүнгийнх 70 метр квадрат талбай бүхий шинэ байшин барьжээ. Ус цахилгаан нэвтрүүлж, хонины хашаа барьж, худаг гаргаж, ядуурлыг бууруулах төслийн хөрөнгө мөнгийг ч хүлээн авсан байна. Үүнээс гадна тусламжийг хариуцаж байсан хүн санаачлага гарган 20000 юань цуглуулж, зохих насны 20 үндсэн хонийг худалдаж авч, Гүө Жижүний гэр бүлд тусламжын зүйл болгон өвчээ. Үүнд Гүө Жижүнгийнх 3 жилийн дараа үндсэн 20 хонийг буцааж өгөх ёстой бөгөөд энэ хугацаанд үржсэн бүх хурга Гүө Жижүнгийнх юм. Мөн тусламжыг хариуцсан хүн Гүө Жижүний дүүтэй хэлэлцэн тохирч, Гүө Жижүнийхэд 20 үндсэн хонь өгүүлсэн байна, ингээд тэр нийт 40 хонийг тэжээх болжээ. Эдгээр хонины сүргийн тоо толгой цөөн боловч Гүө Жижүний гэр бүлийн аж үйлдвэрийн үндэс суурийг тавьж, ядуурлыг бууруулах замыг нээж өгсөн юм.

"Засгийн газар надад ядуурлыг бууруулах сангийн мөнгө  олгосны дараа би энэ мөнгөөр ​​хэдэн үхэр, дээр нь 40 хонь нэмж худалдаж авсан юм. Хагас жил гаруй болсоны дараа угийн байшингийнхаа хажууд 80 метр кавдрат талбайтай шинэ байшин барьсан.  2018 оны сүүлээр манай гэр бүл албан ёсоор энэхүү гэрэл гэгээ сайтай шинэ байшиндаа нүүж оров." гэж Гүө Жижүн сэтгэл догдлон хэлэв.

Тэжээн үржүүлэх аж ахуйг хөгжүүлэх замаар Гүө Жижүний гэр бүл 2019 онд тогтвортой ядуурлаас ангижирч чаджээ. Гэр бүлийн нэг хүнд ногдох цэвэр орлого 24000 юаньд хүрсэн байна.

"Хэрэв нам, засгийн газрын асар их тусламжыг хүртсэн атал ядуугаас ангижирч чадахгүй бол надад тусалсан бүх хүмүүсийг гомдоож, үнэхээр осолдох байна." гэж Гүө Жижүнгийн хэлсэн үгс талархлаар дүүрэн байна.

Одоо Гүө Жижүний гэр бүрэн дэд бүтэцтэй болсон бөгөөд 80 гаруй хонь, 13 үхэр, 3 гахай байна. Гүө Жижүн хэлэхдээ: "Гурван жил боллоо. Би нутагтаа буцаж ирэх үед ийм сайхан амьдралтай болно гэж төсөөлөөгүй байсан. сайн бодлого явуулж намайг ядуурлаас гаргаж, баян болгосон нам, засгийн газартаа талархаж байна" гэжээ.

"Ядуу явсан өдрүүд өнгөрч, одоо би тодорхой хэмжээний санхүүгийн суурьтай болсон, Мэргэжилтнүүд намайг богино хугацаанд таргалуулах хурга тэжээжийг зөвлөсөн, энэ нь хөрөнгө мөнгөний эргэлтийг хурдасгаж, үр ашиг нь өндөр байдаг...." гэж Гүө Жижүн дараагийн хөгжлийн төлөвлөгөөний талаар ярихад өөртөө итгэл дүүрэн байлаа.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл