solongonews
Гадаад валютын нөөц 3 их наяд 216 тэрбум 500 сая ам.долларт хүрчээ
2021-01-08 20:55
Хятадын гадаад валютын нөөц 3 их наяд 216 тэрбум 500 сая ам.долларт хүрчээ.

Хятадын Үндэсний гадаад валютын хяналт удирдлагын газрын 07-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2020 оны 12-р сарын сүүлийн байдлаар Хятадын гадаад валютын нөөц 3 их наяд 216 тэрбум 500 сая ам.доллар болж, 11-р сарын сүүлээс 38 тэрбум ам.доллар буюу 1.2%-иар өссөн байна.

Хятадын Үндэсний гадаад валютын хяналт удирдлагын газрын орлогч захирал, хэвлэлийн төлөөлөгч Ван Чүньин хэлэхдээ, өнгөрсөн оны 12-р сард Хятадын гадаад валютын зах зээл ерөнхийдөө тогтвортой байсан бөгөөд зах зээлийн гүйлгээ эмх цэгцтэй болсон байна гэжээ. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл