solongonews
Халдварын 14 тохиолдол бүртгэгджээ
2021-05-15 21:02
Халдварын 14 тохиолдол бүртгэгдсэн байна.

    Хятадын эх газарт 05-р сарын 14-нд КОВИД-19-ийн халдварын 14 тохиолдол нэмж бүртгэгдсэний 9 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол, 5 нь дотоодын халдварын тохиолдол байж, Аньхүй мужид 3, Ляонин мужид 2 тус тус бүртгэгджээ.

Мөн өдөр халдвар авсан 20 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 351 хүнийг анагаахын ажиглалтаас чөлөөлөв.

05-р сарын 14-ний 24 цагийн байдлаар Хятадын эх газарт КОВИД-19-ийн халдварын нийт 90 мянга 829 тохиолдол бүртгэгдсэний 85 мянга 914-ийг нь эмчлэн эдгэрүүлж, 4636 хүн халдварын улмаас нас барсан байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Хятадын олон улсын радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл