solongonews
91 дах удаагийн “Оскар”-ын эзэд
2019-02-26 11:15
АНУ-ын Лос Анжелес хотын Кодак их театрт 91 дах удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол тун амжилттай зохион байгуулагдлаа.

Жүжигчин Кливиа Колман саяхан зохион байгуулагдсан 91 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолоос “Шилдэг эмэгтэй гол дүр” номнацийн эзнээр тодорч, анхны алтан хүнээ гардан авлаа.

Лейди Гага холливуудын нэрт жүжигчин Брэдли Куперийн хамт гол дүрийг бүтээсэн “A Star Is Born” киноны дуугаараа “шилдэг дуу” номнацийн эзэн болсон байна.

91 дэх удаагийн “Оскар”-ын “шилдэг кино”-ны эзнээр “Green Book” уран сайхны кино тодорлоо.

“Оскар”-ын шагнал гардуулах ёслолын хамгийн нэр хүндтэй шагнал болох “Шилдэг эрэгтэй гол дүр” номнацийн эзнээр “Bohemian Rhapsody” киногоороор жүжигчин Рами Малек хүтлээ.

“Шилдэг баримтат кино” номнацийн эзнээр “Free Solo” бүтээл тодорч анхны “Оскар”-ын шагналаа хүртсэн байна. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл