Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтын 16 дугаарт Чинхуа, Бээжин их сургууль оржээ
2021-09-03 21:21
Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтын 16 дугаарт Чинхуа, Бээжин их сургууль оржээ.

Саяхан Британийн Times Higher Education судалгааны төвөөс 2022 оны дэлхийн их сургуулиудын чансааны дүнг зарлав. Тус жагсаалтад Хятадын Чинхуа их сургууль, Бээжингийн их сургууль 16 дугаар байранд жагссан нь эх газрын Хятадын их сургуулиудын түүхэн дэх хамгийн өндөр үнэлгээ болсон байна.
Энэ жил 99 улс орон, бүс нутгаас нийт 1662 их сургууль энэ жагсаалтад багтжээ. Их Британийн Оксфордын их сургууль энэ жагсаалтыг зургаа дахь жилдээ дараалан тэргүүлсэн бол АНУ -ын Калифорнийн Технологийн Институт, Харвардын Их Сургууль тус тус хоёр, гуравдугаарт жагсжээ.
Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх
