solongonews
“Хөгжилд хөтөлсөн 70 жил” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын баг Шилийнхотноо-2
2017-06-19 12:52
“Хөгжилд хөтөлсөн 70 жил” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн үдээс өмнө Шилийнхот дахь Да Жуанюань Махны Групп, Бэйсийн сүм зэрэгтэй танилцаж, бөхийн аварга Цагаанзаантай уулзлаа.

Да Жуанюань 1982 оноос эхлэн байгуулагдаж, импорт экспортын арилжаа, орчин үеийн экологийн хөдөө аж ахуй, хүнсний аж үйлдвэрийн парк, хөдөө аж ахуй болон аялал жуучлал зэргийг хослуулан хийж буй аж ахуйн нэгж болно. Тус групп нь байгалийн мал аж ахуйн талбай болон тахианы сууринтай. Энд өдөрт арван мянган хонийг боловсруулах хүчин чадалтай аж.

Бэйсийн сүм Шилийнхотын “Эрдэнэ толгой” овооны өмнө хормойд байрладаг. Тус сүм нь Чин гүрний тэнгэр тэтгэгч хааны наймдугаар оноос эхлэн байгуулагдаж, долоон дүрийн гэгээнийг өнгөрүүлж, аажмаар буддын шашны сүм болон Төвдийн буддын шашны таван академичийг багтаасан асар том барилга болж бүрэлджээ. Хөгжлийн оргил үедээ 1.2 хавтгай дөрвөлжин километр талбайтай газар эзлэн, барилгын талбай нь 20 мянган хавтгай дөрвөлжин метрт хүрч, 1200 гаруй ламтай байснаараа тухайн үед Өвөр Монголын баруун хэсэг орны дөрвөн их сүм хийдийн нэг болсон юм. Өнө олон жилийн түүх, сүр жавхаатай барилга, бүрэн төгс дээд зэргийн сурган хүмүүжил болон өнөр баялаг үндэстний соёлын өвөөрөө ар газар нэр алдаршсан байдаг. Одоогоор Хятадын гол түүхэн дурсгалт зүйлийн хамгаалалтын нэгж, Хятадын 4A зэрэглэлийн аялал жуучлалын орон болсон байна.

Бөхийн аварга Цагаанзаан 80, 90-ээд оны үед Хятадын 100 кг-аас дээш зэргийн тэмцээнд арван хэдэн жилийн хугацаанд нийт 15 удаа тэргүүлсэн түүхтэй. Өвөр Монголын Зүүн Үзэмчин нутагтай тэрээр бөхийн төрөлх ур увдистай бөгөөд Өвөр Монголын зэргийн болон Шилийнгол аймгийн зэргийн бөхийн тэмцээнд 11 удаа тэргүүлж, 7 удаад нь ес ес наян нэгийн их шагналыг хүртсэн байна. Ялангуяа 1990 оны үеэр Шилийнголд болсон аймгийн анхны 1024 бөхийн тэмцээнд оролцож, тэргүүлсэн байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл