solongonews
Түүхийн агшинг эрэгцүүлэн дурснам
2017-05-01 22:27
1947 оны 5 дугаар сарын 1-ний өдөр ӨМӨЗО-ны Засгийн газар сүр жавхлантайгаар байгуулагдав.

1947 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Өвөр Монголын бүх аймаг хошууны 392 төлөөлөгч хувьсгалын “Улаанхот” хэмээгдсэн Улаанхотод мориор, үхэр тэргээр, тэмээгээр малчин, тариачин, бизнесмен, ахмад буурлууд, лам хувраг вангийн сүмд цугларч, тухайн үеийн Өвөр Монголын 2 сая ард түмнийг төлөөлөн 9 өдрийн хурлаар ӨМӨЗО-ны Засгийн газрыг сонгон гаргасан юм. Энэ өдөр Хятадын хамгийн анхны үндэстний цөөнхийн Өөртөө Засах Орон ХКН-ын сод мэргэн удирдлага дор Хятад улсын чөлөөлөлтийн дайны нүжгэнэсэн буун дуун дунд байгуулагдсанаа даяар олонд тунхаглав.


Улаанхүү ӨМӨЗО-ны Засгийн газрын гишүүдийн хамт

70 хавар намар тал нутгийн ард түмэн ХКН-ын удирдлага дор бүлгэмдэн тэмцэж сахин бараалж, харилцан туслалцсаар иржээ. Өнөөдрийн Өвөр Монгол хэлбэрийг өөрчилж зэрэг дэвшүүлэх алхаагаа тасралтгүй хурдасгаж, “Таван аж үйлдвэр”-ийг зохицуулж, “Долоон сүлээ”, “Долоон үйлс”-ийн бүтээн байгуулалтын халуун өрнөлийг бий болгож, гадаадтай нээлттэй харьцаж, том дата, үүлэн тооцоолуурын аж үйлдвэрийн хөгжлийг авч ирж, Өвөр Монголын орон нутгийн аялал жуулчлалын үйлдвэрийн шинэ хуудсыг бичиглэж, үндэстний бүлгэмдэл дэвшлийн үйлс нь шинэ шатанд орсон байна.

Энэхүү онцгой өдөр бид анхаарлаа дахин 70 жилийн өмнөх өнөөдөрт шилжүүлье. Мөн бид өнөөдрөөс эхлэн “түүхэн хором” хэмээх тусгай булангаар сэтгэл догдлуулам түүхэн хоромд дахин буцсугай.

Улаанхүү их хурлаас сонгон гаргасан байнгын гишүүдийн хамт

Төлөөлөгчид хурлын талбайд орж байгаа нь

1947 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Улаанхүү улс төрийн илтгэл тавьж байгаа нь

1955 онд "5.1"-ний дэлхийн хөдөлмөрчдийн баярыг тэмдэглэж байгаа нь

1956 онд "5.1"-ний дэлхийн хөдөлмөрчдийн баярыг тэмдэглэж байгаа нь

1957 онд "5.1"-ний дэлхийн хөдөлмөрчдийн баярыг тэмдэглэж байгаа нь

ӨМӨЗО-ны Засгийн газрын тэргүүлэгч, дэд тэргүүлэгч, гишүүнээр сонгогдогсод тушаалд гарах тангараг өргөж байгаа нь 

Өвөр Монголын өөртөө засах хөдөлгөөний холбоот хурал байгуулагдсан их хурлын талбай

 

Төлөөлөгчид хурлын талбайгаас гарч байгаа нь

Зохиогч: Оюунхуар
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл