solongonews
Тэнгэр уулнаас ирсэн циркийн жүжигчин
2019-11-20 16:13
“Бүгдээрээ Жю Эр болон түүний Улаан шиш”-ийг угтан авцгаая гэх үгийг сонсохын тулд Маила бүтэн зургаан сарын бэлтгэл хийжээ.

 

24 настай Маила Пархати Шиньжяны Өрөмчийнх. Долоон жилийн өмнө бүжигчин болсон тэрээр Шиньжяны бүтээн байгуулалтын группийн Циркт ажиллах болсон байна.

“Би өөрийнхөө ертөнцийг оллоо” хэмээн тэрээр тухайн үед хэлсэн бөгөөд тоглолт нь түүнийг дэлхийн олон газарт хүргэж, олон улсын тайзнаа хятад циркчдын чадварыг харуулсан байна.

Энэ сарын 16-нд Хятадын Олон улсын циркийн 6 дугаар наадам Гуандүнгийн Жүхайд нээлтээ хийв. Шиньжянгийн бүтээн байгуулалтын группийн Циркийн оролцсон “Жю Эр”-ийн эрэгтэй эмэгтэйн гол дүрд Маила нөхөртэйгөө тоглосон юм. Тэрээр “Миний зорилт бол Хятадын домог үлгэрийг ойлгомжтойгоор “өгүүлж”, олон улсад танигдах явдал юм” гэж Маила ярив.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл