“Ярьдаг зуух” зохион бүтээжээ
2016-07-07 21:43
“Ярьдаг зуух” зохион бүтээсэн байна.

Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч “Sharp” компани амтат хоол санал болгож, хүмүүст хоол хийхэд нь тусалдаг богино долгионы зуух зохион бүтээжээ. Энэ талаар тус компанийн удирдлага мэдэгдсэнийг NHK уламжилжээ. “Sharp”-ын ярьдаг зуух тухайн хэрэглэгчийн ямар хоолонд дуртайг судалж, тохирох хоолны цэсийг санал болгохын зэрэгцээ эрүүл хооллож сурахад туслах юм байна. “Sharp” компани “ярьдаг зуух”-аа ирэх есдүгээр сард 1800 орчим ам.долларын үнэтэйгээр худалдаанд гаргах ажээ.
Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : www.medee.mn
Дэлгэрэнгүй үзэх
