solongonews
Олон улсын хүний эрхийн салбарын эрүүл хөгжилд их хувь нэмэр оруулна
2023-10-12 15:42
Хятад улс олон улсын хүний эрхийн салбарын эрүүл хөгжилд илүү их хувь нэмэр оруулна.

   Аравдугаар сарын 10-нд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар хуралдаанаар явагдсан санал хураалтаар Хятад улс Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр дахин сонгогдлоо. Хятад улс олон улсын хүний эрхийн эрүүл хөгжлийг дэмжихэд илүү их хувь нэмэр оруулна гэж Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Вэньбинь 11-нд холбогдох асуултуудад хариулахдаа хэлжээ.

   Ван Вэньбинь хэлэхдээ "Хятад улс хүний эрхийн тухай ард түмний төвлөрсөн үзэл баримтлалыг баримталж, ард түмний аз жаргалтай амьдралыг хүний хамгийн аугаа эрх хэмээн чандлан баримталж, цаг үеийн чиг хандлагад нийцсэн, үндэснийхээ нөхцөл байдалд тохирсон хүний эрхийн хөгжлийн замд хөл тавьж, хүний эрхийн төлөө түүхэн амжилт гаргасаар ирсэн. Хятад улс Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр дахин сонгогдсон нь Хятадын үйл хэргийн хөгжилд гарсан ололт амжилт, олон улсын хүний эрхийн солилцоо, хамтын ажиллагаанд идэвхтэй оролцсоныг олон улсын хамтын нийгэмлэг бүрэн нотолж байгааг бүрэн харуулж байна. Мөн Хятад улс олон улсын хүний эрхийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг өндрөөр үнэлж байгаа явдал болжээ" гэжээ.

- Хятад улс хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр энэ удаагийн сонгуулийг дэлхийн хүний эрхийн засаглалд цаашид идэвхтэй оролцох боломж болгон авах юм. Бусад улс орнуудтай хүний эрхийн асуудлаар өргөн хүрээтэй санал солилцож, хамтран ажиллах, олон улсын хүний эрхийн төлөөх үйл ажиллагааны эрүүл хөгжлийг дэмжин, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамт олныг төлөвшүүлэхэд илүү их хувь нэмэр оруулах болно гэж Ван Вэньбинь хэлсэн байна.

Зохиогч: ЧЭН ШИНЬ, ЮАНЬ ШУАЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл