solongonews
Хятадын гадаад валютын нөөц 3 их наяд ам.долларыг давлаа
2024-05-08 19:07
Хятадын гадаад валютын нөөц 3 их наяд ам.долларыг давлаа

 Дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар, Хятадын гадаад валютын нөөц 3 их наяд 200 тэрбум 800 сая ам.доллар болж, 3-р сарын сүүлчээс 44 тэрбум 800 сая ам.доллар буюу 1.38 хувиар буурсан гэж Гадаад валютын үндэсний ерөнхий газрын өнөөдөр гаргасан тоо баримтад харуулжээ. 

 Гадаад валютын үндэсний ерөнхий газрын холбогдох албаны хүн хэлэхдээ, энэ оны 4-р сард ам.долларын индекс өсч, дэлхийн санхүүгийн хөрөнгийн үнэ ерөнхийдөө унасан. Валютын ханшийн тооцоо болон хөрөнгийн үнийн өөрчлөлт зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр тухайн сард гадаад валютын нөөцийн цар хүрээ багассан гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл