solongonews
Дэлхийн биологийн олон янз байдлыг хамгаалахад Хятад улс хувь нэмрээ үзүүлнэ
2021-10-21 20:32
Дэлхийн биологийн олон янз байдлыг хамгаалахад Хятад улс хувь нэмрээ үзүүлнэ.

НҮБ -ын "Биологийн олон янз байдлын тухай конвенц"-ын талуудын 15 дахь их хурлын (COP15) эхний үе шат 15-нд Күнмин хотод хаалтаа хийв.
Таван хоногийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 5000 гаруй төлөөлөгч дэлхийн биологийн олон янз байдлын засаглалын шинэ стратегийг хэлэлцэж, өндөр үр дүнд хүрэв.
12-нд Ши Жиньпин дарга "Биологийн олон янз байдлын тухай конвенц"-ын талуудын 15 дахь их хурлын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцож,  илтгэл тавьж, экологийн соёл иргэншлийн үзэл баримтлалыг дээдлэн, дэлхийн хамтын цогцыг байгуулах, хамтдаа цэвэр, үзэсгэлэнтэй ертөнцийг бүтээхийг олон улсын нийгэмлэгт уриалав.

Биологийн олон янз байдал нь хүн төрөлхтний оршин тогтнох, хөгжих үндэс суурь бөгөөд дэлхийн амь насны хамтын цогцын цусан судал, үндэс суурь юм.
Хүн ба байгаль хоёрын харилцааг нухацтай авч үзэх, байгаль, экологийн орчноо нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах ёстойг байгаль эх бидэнд байнга сануулж байдаг.
Байгалийн замыг ашиглан, хүн, амьтан, ургамлын амь насыг хүндэл.
Хятадын соёл иргэншил нь байгаль, хүний ​​нэгдмэл байдлыг дээдлэн, хүн, байгаль хоёрын эв найрамдалтай оршихыг эрэлхийлж ирсэн.
Хятад улс экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжлийн замыг баримталдаг.
Хөгжлийн дунд хамгаалж, хамгаалах дунд хөгжүүлж байна.
Дэлхийн биологийн олон янз байдлыг хамгаалахад Хятадын мэргэн ухаан, хүч чадлаар идэвхтэй хувь нэмэр оруулах болно.
Хүн ба байгаль бол хувь заяаны нэгдэл.Байгальдаа хүндэтгэлтэй хандаж, байгальтайгаа зохицож, байгалиа хамгаалаарай.
Экологийг хөгжүүлэхийн зэрэгцээ соёл иргэншлийг хөгжүүлэн, итгэл сэтгэл нэгдэн биологийн эв найртай сайхан ертөнцийг бүтээхийн төлөө хамтдаа замд гарцгаая.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл