Энэ сарын 07-ны өдрийн байдлаар Намиби дахь вакцинжуулах нөхцөл хангасан Хятад иргэдэд “COVID-19”-ийн вакцины эхний тунг хийлээ. Хятадаас санхүүждэг аж ахуйн нэгжүүдийн бүх ажилчид, гадаадад байгаа хүмүүс, Хонконг, Тайванийн элэг нэгтнүүдийг хамруулав.
03-р сарын 09-нд Намибийн Засгийн газар Хятадын Sinopharm зэрэг “COVID-19”-ийн 6 вакциныг Намибид яаралтай тусламжид хэрэглэхийг батлан зөвшөөрөв. 03-р сарын 16-нд Sinopharm “COVID-19”-ийн вакцин Намиби улсад хүрсэн бөгөөд тэр даруй ашиглалтад оров. Намиби дахь БНХАУ-ын ЭСЯ-ны зохицуулалтын дагуу Намибийн Засгийн газар Намби дахь Хятад улсын иргэдийг тухайн орон нутгийн вакцинжуулалтын системд хамруулахаар тохиролцов.
04-р сарын 07-ны байдлаар вакцинд хамрагдах нөхцөл хангасан Хятадын 2200 иргэний 1800 орчим нь вакцинжуулалтын эхний тунг хийлгэжээ.
Хэнань Интернэшнл Намиби компанийн ерөнхий менежерийн орлогч Цүй Юньхэ вакцин хийлгээд “Элчин сайдын яам их хүч гарган Намби дахь Хятад иргэн бүрд Хятадын вакциныг аль болох хурдан хийлгэсэн. Эх орон маань гадаадад байгаа Хятад иргэдийн хувьд үргэлж түшиг тулгуур болж байна" гэжээ.
Хятад улсаас Намиби улсад суугаа Элчин сайд Жан Имин хэлэхдээ “Өнгөрсөн 03-р сард Намиби улсад тахал дэгдсэнээс хойш батлагдсан нийт тохиолдлын тоо тус улсын нийт хүн амын 2 хувьд дөхөж очсон. Орон нутгийн эмнэлгийн систем эмзэг бөгөөд хэт ачаалалтай байдаг. Нам, Засгийн газраас гадаадад байгаа хятадуудыг анхаарч халамжилж байгаа нь гадаад дахь Хятад иргэдийн зүрх сэтгэлийг дулаацуулж, гадаадад байгаа Хятадуудын эх оронч урам зоригийг сэргээсэн” гэжээ.
Намбиа улсын Эрүүл мэндийн яамны гүйцэтгэх захирал Нан Гонгбей "Намбиа Хятадын Засгийн газар вакцин илгээсэнд талархаж байна. Мөн вакцинжуулалтыг тэргүүлж хийлгэсэн Хятад найзууддаа талархаж байна. Хятадуудын энэхүү үйлдэл сайн үлгэр дуурайл үзүүлж, Намбиагийн иргэдийн вакцинжуулалтад хамрагдах ухамсрыг дээшлүүлж, Намбийн ард түмний Хятадын вакцинд итгэх итгэлийг нэмэгдүүллээ” гэжээ.
