
2019 оны 10-р сарын 16-ны өдөр Кенийн Ерөнхийлөгч Кеняттагийн саатсан галт тэрэг Найроби-Мараба хоорондын нарийн төмөр замаар МакМэттью вокзалд орж ирлээ. Энэ нь Хятадын компанийн байгуулсан Кенийн Найроби-Мараба нарийн төмөр замын эхний үе шат бөгөөд мөн өдөр албан ёсоор ашиглалтад орсон юм.

Энэ бол Туркийн Хунутру дулааны цахилгаан станц төслийн бетон цутгах газар юм. Турк дахь Хятадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн том төсөл болох Хунутру цахилгаан станц 9-р сарын 22-нд Туркийн өмнөд хэсэгт байрлах Адана мужид албан ёсоор барилгын ажлаа эхлүүлэв. Энэ төсөл бол Хятадын “Бүс ба зам” ба Туркийн “Дунд коридор” санаачилгын хамтарсан чухал төсөл юм.

Энэ бол 2019 оны 9-р сарын 3-ны өдөр Шри Ланкийн Коломбогийн Lotus Tower ТВ цамхаг юм. 9-р сарын 16-нд ашиглалтад орсон тус ТВ цамхаг нь Хятад Шри Ланка хоёр орны “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны чухал төсөл бөгөөд зээлийн дийлэнх эх үүсвэрийг Хятадын Экспорт импортын банкнаас хангаж, Хятад Электрон барааны импорт экспортын компани барьж байгуулсан байна. Энэхүү цамхаг нь 350 метр өндөр бөгөөд Өмнөд Азийн хамгийн өндөр телевизийн цамхаг юм.

Беларусийн хоёр ажилтан Беларусийн Минск нисэх онгоцны буудлын ойролцоо Хятад Беларусийн аж үйлдвэрийн паркад дизель хөдөлгүүр угсарч байна. 2019 оны 10-р сарын 14-ний өдөр авахуулсан зураг Мөн өдөр Хятадын Вейчай групп, Беларусийн Маз группийн хамтран байгуулсан хөдөлгүүрийн үйлдвэр албан ёсоор ашиглалтад орж, дизель хөдөлгүүр үйлдвэрлэж эхэлсэн юм.

Шри Ланкийн Коломбо боомтын төсөл. 2019 оны 11-р сарын 28-нд авахуулсан зураг 12-р сарын 7-ны орой Хятад, Шри Ланкийн хамтарсан байгуулсан Коломбо боомтын хотод өвтэгш их тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулж, тус хотыг Шри Ланкийн байнгын газар нутгаар зарласан байна. Коломбо боомт хот нь Шри Ланка, Хятад улсын хамтын ажиллагааны “Бүс ба зам”-ын томоохон төсөл бөгөөд алсдаа энэ нь банк санхүү, аялал жуулчлал, ложистик, IT-ийг нэгтгэсэн Өмнөд Азийн иж бүрэн цогцолбор бүхий хот болох юм.

Грекийн Пиреус боомт. 2019 оны 1-р сарын 16-нд авахуулсан зураг Тус боомт нь “Бүс ба зам” санаачилгын үлгэр жишээ төсөл бөгөөд сүүлийн жилүүдийн хурдацтай хөгжил нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. 2019 оны 10-р сард Грекийн боомтын бүтээн байгуулалт, төлөвлөлтийн комиссоос тус боомтын цаашдын хөгжлийн төлөвлөгөөг баталж, дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн боомт болгон бүтээн байгуулах зорилго тавин ажиллаж байна.

2019 оны 10-р сарын 25-нд 82 стандарт чингэлэг ачсан Хятад-Европын “Дэлхийн цахим худалдааны тавцан буюу eWTP Цайняо дугаар” -ийн анхны галт тэрэг (И Ү-Лиие) 17 хоног аялсны эцэст Бельги улсын Лиие хотын ложистикийн төвд очлоо. Энэ бол Хятадын Хөхмөрний сав газар, Төв Ази, Европыг холбосон хил дамнасан цахим худалдаанд үйлчилсэн анхны тусгай галт тэрэг юм.

Кувейт улсын Ахмади муж дахь Азул нефть боловсруулах үйлдвэр. 2019 оны 12-р сарын 12-нд авахуулсан зураг Кувейтийн өмнөд хэсгийн элсэн цөлд байрладаг Азул нефть боловсруулах үйлдвэр нь Хятад улсын “Бүс ба зам” болон Кувейтийн “Үндэсний мөрөөдөл 2035” санаачилгын хамтарсан гол төслийн нэг бөгөөд уг төсөл ашиглалтад орсноор Дундад Дорнод дахь хамгийн том нефть боловсруулах үйлдвэр болох юм.

2019 оны 5-р сарын 14-нд Индонезийн Баруун Жава мужийн Валини хотод авахуулсан хурдны төмөр замын Валини туннелийн зураг. Хятадын компанийн барьсан Валини туннель мөн өдөр ашиглалтад орсноор Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр замын нийт шугамын бүтээн байгуулалт чухал ахицад хүрчээ.

Хятад Лаосын төмөр замын Лаосын Луанг Прабанг муж дахь Меконг мөрний том гүүр. 2019 оны 7-р сарын 28-ны өдөр авахуулсан зураг мөн өдөр тус төмөр замын гүүр амжилттай холбогдсоноор Хятад Лаосын төмөр замын төсөл чухал их ахицад хүрсэн бөгөөд гүүрэн холболтын ажил товлосон хугацаанаас 7 сарын өмнө дууссан болно.
