solongonews
Хятадын мэргэжилтнүүд гадаадад ажиллаж байна
2020-04-13 16:38
Хятадын мэргэжилтнүүд гадаадад ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногт, Хятадын мэргэжилтэн Филиппин, Мьянмар, Казахстан зэрэг Азийн гурван хөршид очиж, тухайн газрын цар тахлын эсрэг тэмцэлд оролцон, тухайн газрын засгийн газар, ард иргэдийн халуун хүрээллийг олж байна.

Казахстаны нийслэл Нур Султан хотод хөл хорионы дэглэм тогтоогоод сар шахаж байна. Төв Азид хоёр дахь яаралтай ажилладаг Назарбаев олон улсын нисэх онгоцны буудал нь иргэний нислэгээ бүгдийг зогсоосон юм. 09-ний орой, Хятадын 10 мэргэжилтний бүрэлдэхүүнтэй Казахстанд туслах эмчилгээний баг нь хамгаалалтын хувцас, амьсгалын аппарат, N95 амны хаалт, эмнэлгийн зориулалттай амны хаалт зэрэг 5.5 тонн эмнэлгийн эд материал ачин тэнд хүрэлцэн очжээ.

Энэхүү эмнэлгийн багыг Хятадын эрүүл мэндийн үндэсний хорооноос зохион байгуулсан, ШУӨЗО-ны Эрүүл мэндийн комиссоос томилсон юм. Эмнэлгийн багынхан шинэ коронавирусийн халдвар авагсдыг эмчлэх, урьдчилан сэргийлэх ажилд бүгд биечлэн оролцож байсан юм.

Онгоцны буудалд хүрч Хятадын мэргэжилтний багыг хүлээн авсан Хятадаас Казахстанд суугаа элчин сайд Жан Шяо хэлэхдээ, энэ бол Хятадаас Төв Ази руу илгээсэн цар тахлын эсрэг авран туслах анхны баг юм гэлээ.

Мөн Хятадын мэргэжилтний багийг хүлээн авсан Казахстаны эрүүл мэндийн яамны орлогч сайд Надер Роув: Хятад улс "COVID-19"-ийн халдвар авсан өвчтөнийг эмчлэх, судалгаа шинжилгээ хийхэд маш туршлагатай, Хятадын мэргэжилтнүүдтэй хийсэн хэлэлцүүлэг нь Казахстаны коронавирусийн цар тахлын эсрэг ажилд маш их туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэж байна гэжээ.

 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХТРТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл