
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай 07-р сарын 23-ны өдөр уулзаж, Хятад, Монголын харилцааны талаар санал солилцов.
Элчин сайд Цай Вэньруй:
- Хоёр орны харилцааны сүүлийн үеийн хөгжлийн талаар нааштай тайлбар хийж, Хятад улс Монгол Улстай харилцаагаа хөгжүүлэхийг чухалчилж, хоёр орны удирдагчдын тохиролцооны дагуу хоёр орны найрсаг, хамтын ажиллагааны харилцааг шинэ түвшинд хүргэнэ гэж илэрхийллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
- Хятадын Коммунист намын зуун жилийн ойд дахин баяр хүргэж, хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хоорондын солилцоог бэхжүүлж, эдийн засаг, худалдаа зэрэг олон салбарын хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж, иж бүрэн стратегийн түншлэлийн агуулгыг баяжуулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
