
Жэжян мужийн Дүнян хотын Люши гудамжны Шя Шитань тосгоны ойрхон байх 50 МВт хөдөө аж ахуйн нэмэлт нарны эрчим хүчний төсөл нь 370 сая юанийн хөрөнгө оруулалттай, 1700 мү/1га=15мү/ талбайтай, жилд 25 сая киловатт цахилгаан гаргадаг. Уг төсөл нь газар шорооны шинж чанарыг өөрчлөхгүй, газар зүйн тогтцыг өөрчлөхгүй, ургамлын төрөл ба нөхцөлийг сайжруулж, дээр талд нь нарны эрчим хүчний үүсгүүр тавьж, доор хэсэгт нь ургамал тарьж, нарны эрчим хүний станц болон хүрээлэн буй орчныг хамтад нь үзэсгэлэнтэй болгосон байдаг.

Сүүлийн жилүүдэд Жэжян мужийн Дүнян хот нь нарны эрчим хүч хөгжүүлэх төслийг идэвхтэй дэмжиж байгаа бол үүнд хөдөө аж ахуйн нэмэлт нарны эрчим хүчний төсөл, үйлдвэрийн аж ахуйн нэгжийн байшингийн орой дахь нарны эрчим хүчний үүсгүүрийн төсөл зэргийг хамруулж байна.
Дүнян хот нь томоохон хэмжээний нарны эрчим хүчний төслийн жилийн цахилгаан гаргах хэмжээ нь 40 сая киловатт байж, жилд 30 мянган тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг багасгаж байна.
