solongonews
GDP 6.9 хувиар өсөв
2018-01-18 20:52
2017 онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 82 их наяд 700 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оныхоос 6.9 хувиар өсжээ. Энэ бол Хятадын GDP-гийн 7 жил турших анхны өсөлт юм.

Өнөөдөр буюу 18-нд Бээжин хотноо Хятадын статистикийн  ерөнхий газрын  дарга Нин Жиже: 2017 онд Хятадын улс ардын аж ахуй тогтвортой өсөж, өсөлтийн  хэмжээ төсөөлснөөс илүү гарсан гэжээ.

2017 онд Хятадын оршин суугчдын хүн нэг бүрийн өөрийн  мэдлийн орлого 25 мянга 974 юань хүрч, барааны үнийн өсөлтийг хасвал 7.3 хувиар  нэмэгдэж, 2016 оныхоос нэг нэгжээр өсжээ. Хятадын нийгмийн хэрэглээний жижиглэн  худалдааны нийт хэмжээ 36 их наяд 600 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оныхоос 10.2  хувиар өсөж, өсөлтийн хурд нь бага зэрэг буурсан байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл