НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш 11-р сарын 30-ны өдөр:
- Дэлхий нийтийг вакцинжуулалтад хамруулах нь улс орнууд COVID-19 халдварын хямралаас ангижрах цорын ганц арга зам юм гэж мэдэгдлээ.

"77-ын бүлэг ба Хятад улс"-ын Гадаад хэргийн сайд нарын 45-р уулзалтын үеэр Гутерриш:
- Энэ жил COVID-19 халдварын улмаас нас барсан хүмүүсийн тоо 2020 оныхоос давсан байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас салах, тэрчлэн нөхцөл байдлыг өөрчлөх цорын ганц арга зам бол даруй бүх дэлхийн вакцинжуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх явдал юм. ДЭМБ-аас боловсруулсан COVID-19-ын вакцинжуулалтын дэлхий нийтийн стратегийг НҮБ дэмжиж байна. Түүний зорилго бол даруй энэ оны эцэс гэхэд бүх улс орны хүн амын 40 орчим хувийг COVID-19-ийн вакцинд хамруулж, 2022 оны дундуур гэхэд энэхүү хувь хэмжээг 70 хувьд хүргэх явдал юм. "Хүн бүр хаана байгаагаас үл хамааран COVID-19-ийн вакцин, шинжилгээ болон эмчилгээнд хамрагдах боломжтой байх ёстой." Талууд "COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлж хянах хэрэгсэл олж авах түргэвчилсэн төлөвлөгөө" болон " COVID-19-ийн халдварын эсрэг вакциныг хэрэгжүүлэх төлөвлөгөө"-г дэмжихийг шаардаж байна гэж мэдэгдлээ.
Түүнчлэн Гутерриш сэрэмжлүүлж хэлэхдээ:
- Хэдийгээр энэ онд дэлхийн эдийн засаг 5.9 хувиар өсөх төлөвтэй байгаа хэдий ч улс орнуудын эдийн засгийн сэргэлтийн хурд туйлын жигд бус байна. Сахараас өмнөх Африкийн бүсийн ирээдүйн эдийн засгийн өсөлт нь дэлхийн бусад бүс нутгуудынхаас улам хоцорч мэдэх юм гэж хэллээ.
Гутерриш басхүү:
- Энэ удаагийн цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад олон талт үзэл хийгээд НҮБ маш чухал юм. Дэлхий дахинд тулгарч буй сорилтуудын талаар хамтын шийдвэр гаргахад тус дэм үзүүлэхийн тулд улс орнууд эв нэгдэл болон зохицуулалтын талаар "том үсрэлт" хийх ёстой гэж онцлон тэмдэглэлээ.
