Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 09-ний өдөр сэтгүүлчийн асуултад хариулахдаа, Хятад улс гадаадад эмнэлгийн мэргэжилтний баг илгээж ажиллуулсан тухай танилцууллаа. Тэр хэлэхдээ, Өдгөө Хятад улс Итали, Серби, Камбож зэрэг 10 гаруй оронд 12 эмчилгээний мэргэжилтний баг илгээлээ. Мэргэжилтний багийн гишүүд тухайн нутгийн эмч сувилагч нартай хижигтэй тэмцсэн туршлагаа солилцож, тэдэнд туслан хижгээс сэргийлэх болон эмчлэх чадварыг нь нэмэгдүүлж, хижигтэй тэмцэх итгэлийг нь нэмэгдүүлж, холбогдох орнуудын засгийн газар ард түмний өндөр үнэлгээг хүлээсэн юм гэжээ.
Тэр цохон тэмдэглэхдээ, дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн энэхүү гэнэтийн хямралын өмнө ямар ч орон ганцаараа даван туулахын аргагүй, олон улсын хамтын нийгэмлэг аль ч үеэс илүү эв санаа нэгтэй хамтран ажиллах хэрэгтэй байна. Хятад улс дотоодынхоо хижигтэй эрс тэмцэхийн дагуу хижигтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, дэлхийн эрүүл мэндийн засаглалд идэвхтэй оролцож нь бидний үүрэг хариуцлага мөн, энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын ашиг сонирхол болон нийт хүн төрөлхтний ашиг сонирхолд нийцэж байна гэжээ.
