solongonews
ХКН-ын Сахилга бат шалгах XVIII удаагийн төв комиссын VIII бүгд хурлын албан мэдээ
2017-10-09 21:23
2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Бээжин хотноо ХКН-ын Сахилга бат шалгах XVIII удаагийн төв комисс VIII бүгд хурлаа хуралдуулав.

ХКН-ын Сахилга бат шалгах XVIII удаагийн төв комиссын VIII бүгд хурлын албан мэдээ ( 2017 оны 10 дугаар сарын 9-нд, ХКН-ын Сахилга бат шалгах XVIII удаагийн төв комиссын VIII бүгд хурлаар хянан батлав):

2017 оны 10 дугаар сарын 9-нд Бээжин хотноо ХКН-ын Сахилга бат шалгах XVIII удаагийн төв комиссын VIII бүгд хурал болов.

Энэ удаагийн бүгд хуралд ХКН-ын Сахилга бат шалгах төв комиссын 119 гишүүн оролцож, 12 хүн байлцлаа.

Хурлыг Сахилга бат шалгах төв комиссын байнгын хорооноос зохион байгуулж, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Сахилга бат шалгах төв комиссын намын хорооны дарга Ван Чишань илтгэл тавилаа.

Хурлаар, Сахилга бат шалгах XVIII удаагийн төв комиссоос ХКН-ын XIX их хуралд тайлагнах ажлын тайланг хянан баталж, тус тайланг ХКН-ын XVIII удаагийн төв хорооны VII бүгд хуралд дэвшүүлэн, хянан хэлэлцүүлэхийг санал хураан батлав.

Хурлаар мөн Сахилга бат шалгах төв комиссын байнгын хорооноос гаргасан Ли Ган, Чюй Шүхүй нарын сахилга батыг ноцтой зөрчсөн асуудлын тухай тайлан, Лю Шэнжег Сахилга бат шалгах төв комиссын гишүүний тушаалаас нь халах тухай тайланг хянах баталж, Сахилга бат шалгах төв комиссын байнгын хорооноос гаргасан Ли Ганд намын харьяаллыг нь үлдээн, нэг жилийн хугацаатайгаар байдлыг нь азнах шийтгэл оногдуулах, Чюй Шүхүйд намын харьяаллыг нь үлдээн, хоёр жилийн хугацаатайгаар байдлыг нь азнах шийтгэл оногдуулах, Лю Шэнжег Сахилга бат шалгах төв комиссын гишүүний тушаалаас нь халах тухай шийдвэрийг баталжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл