2019 Хятадын тэнгисийн эдийн засгийн яармаг нээгдэж байгаад зориулан Хятад улсын дарга Ши Жиньпин баярын захидал ирүүлж, яармаг зохион байгуулж буй явдалд чин сэтгэлийн баяр хүргэж, яармагт оролцож буй олон орны зочид, олон салбарын хүмүүсийг халуун дотноор угтаж байгаагаа илэрхийлжээ.
Ши Жиньпин баярын захидалдаа:
Тэнгис далай хүн төрөлхтний нийгмийн оршин тогтнол, хөгжилд чухал ач холбогдолтой, тэнгис далай дэлхий дахиныг холбож, хөгжлийг ахиулсан билээ. Тэнгис бол чансаатай хөгжлийн стратегийн чухал бүс. Тэнгисийн шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн хурдаа түргэтгэж, тэнгисийн эх баялгийг нээн хөгжүүлэх чадавхаа дээшлүүлэн, тэнгисийн стратегийн чанартай том шинэ салбарыг бий болгох хэрэгтэй. Тэнгист харилцан саадгүй холбогдох, олон салбарын бодит хамтын ажиллагааг ахиулж, "цэнхэр түншийн харилцаа"-г идэвхтэй хөгжүүлэх хэрэгтэй. Тэнгисийн экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг ихэд чухалчилж, тэнгисийн хүрээлэн буй орчны бохирдохоос сэргийлэхийг эрчимжүүлэн, тэнгисийн биологийн олон төрөл зүйлийг хамгаалж, тэнгисийн эх баялгийг эмх цэгцтэй нээн ашиглан, хойч үедээ цэнхэр тэнгэр, номин тэнгисийг үлдээж өгөх хэрэгтэй гэжээ.
