Монгол эм, химийн судлаач Өвөр Монголын Их Сургуулийн нэр хүндэт профессор Боржигин Гэрэлтээр ахлуулсан багийн хамт олон саяхан шинэ бүтээгдэхүүн худалдаанд гаргалаа.
Тэрээр чинжүүний төрлийн ургамалд агуулагдах хэрэгцээт бодис нь цусны өөхийг багасгаж элэг хамгаалах үйлчилгээтэйг арваад жил судлан илрүүлжээ. Түүнчлэн орчин үеийн технологиор чинжүүний гашуун болон хортой бодисыг ялгаруулан хэрэгцээт бодисыг нь үлдээж, хүний биеийн эрүүл мэндэд тустай цайг судлан бүтээжээ.
Боржгин Гэрэлт монгол эмээр өвчин анагаах молекулыг орчин үеийн шинжлэх ухааны аргаар илрүүлсэн юм. Эмчлэх үйлчилгээнээс аваад ген хүртэл иж бүрэн судалж, Хятад улсын зохиогчийн эрх, үйлдвэрлэх эрхийн дагуу бүтээсэн “Мэнд” цай нь Хятадын улсын хэмжээнд цусны өөх багасгах, элэг хамгаалах шинэ эмийг судлан гаргахад шинэ гарцыг бий болгожээ.
Боржигин Гэрэлт Өвөр Монголын Шилийнгол аймгийн Хөвөөт шар хошууны уугуул. Одоогоор Өвөр Монголын Их Сургуулийн монгол эм, химийн судалгааны тасгийн дарга, ӨМӨЗО-ны монгол эм, химийн гол туршилтын тасгийн эрхлэгчээр ажиллаж байна.
