
Саяхан Шааньши мужийн Ши Ань хот нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, эмчлэх талаар өнгөрсөн туршлагыг нэгтгэн дүгнэсний үндсэн дээр Хятад, Европын анагаах ухааныг хослуулан, Хятад, Европ эмийг зэрэг хэрэглэхийг баримталж, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд Хятадын анагаах ухаан онцгой үүрэг гүйцэтгэж байна.
Ши-Ань хотын Хятадын Анагаах Ухааны эмнэлэг нь Хятадын Уламжлалт Анагаах Ухааны төрийн Захиргаа болон улс, муж, хотын төвшний мэргэжилтнүүдийн бүлгүүдийн саналд үндэслэн Ши-Ань хотын цар тахлын өнөөгийн бодит байдалтай нэгтгэж, цар тахлаас урьдчилан сэргийлэх шаардлагатай хүмүүст зориулан Хятадын уламжлалт өвсөн эм найран, тусгаарлах тасагт ажиллаж буй эмч сувилагч ажилтан ба коронавирусээр онош авсан хүмүүстэй ойртсон хүмүүст хүргэж байна.





