Сүүлийн өдрүүдэд Хятадын үйлдвэрлэсэн 93,643 ХПВ-ийн вакцин Хятадын Эмийн бүтээгдэхүүний хяналт шалгалтын товчооны биологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зөвшөөрлийг олсон байна. Энэ нь ХПВ-ийн вакциныг албан ёсоор зах зээлд гаргасан бөгөөд эмэгтэйчүүд вакцинжуулалтад хамрагдах боломжтой гэсэн үг юм.

9-45 насны эмэгтэйчүүд энэхүү вакцинжуулалтад хамрагдах бөгөөд 9-14 насны охид вакцины давталтын тунг 2 удаа хийж, 14 наснаас дээш хүмүүс 3 удаа хийнэ. Мэдээллийн дагуу 05-р сараас хойш Хятадын Хүбэй, Шиньжян, Гирин, Юүньнань, Жянсү, Шандүнь зэрэг мужуудад вакциныг захиалж, вакцинжуулалт хийж болох боломжтой болно гэж мэдэгдлээ.
Энэ нь Хятадын анхны умайн хүзүүний хорт хавдрын вакцин бөгөөд Хятад улс нь мөн ХПВ-ийн вакциныг үйлдвэрлэсэн Америк,Ангил улсын дараах гурав дахь орон болсон байна.
ХПВ-ийн вакцин бол умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин юм. Умайн хүзүүний хорт хавдар нь ХПВ-ээр халдварлагддаг тул урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Урьдчилан сэргийлэх арга бол вакцинжуулалт болон умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээ юм. ХПВ-ийн вакцинжуулалтад хамрагдсан ч умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэгт тогтмол хамрагдах шаардлагатай.
