Бахрейны хаан Хамад Ван И-тэй уулзав
2021-03-31 11:32
Бахрейны хаан Хамад бен Иса Аль Халифа орон нутгийн цагаар 03-р сарын 29-ний өдөр нийслэл Манамад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-г хүлээн авч уулзсан байна.
Хамад:
- Бахрейны тал хоёр улсын харилцааг одоо байгаа үндсэн дээр цаашид гүнзгий хөгжүүлэхийг хүсэж байгаа бөгөөд Хятад улстай улс төр, эдийн засаг зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх идэвхтэй хандлагатай байна. Бахрейн нь Хятадын хөгжлийн ололт амжилтыг биширч, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг баримтлахыг дэмжин, хууль ёсны эрх ашиг, ашиг сонирхлоо хамгаалах, бүс нутаг, дэлхийн энх тайван, хөгжлийг хамгаалах талаарх Хятадын хүчин чармайлтыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх
