Иран Пакистан хоорондын аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь маш чухал ач холбогдолтой
2021-04-22 11:56
Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани 04 дүгээр сарын 21-ний өдөр хэлэхдээ, Иран, Пакистан хоорондын аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь маш чухал ач холбогдолтой юм гэжээ.
Роухани мөн өдөр Пакистаны Гадаад хэргийн сайд Курешитэй уулзах үеэр хэлэхдээ:
- Аюулгүй байдал нь Иран, Пакистаны анхаарч буй нийтлэг асуудал. Тус салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь маш чухал. Ялангуяа хоёр улсын хилийн аюулгүй байдлыг бэхжүүлэх шаардлагатай байна. Иран улс нь Афганистан дахь энхийн үйл явцыг дэмжихийн тулд Пакистантай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.
Куреши хэлэхдээ:
- Хоёр орны харилцаа эе найрамдалтай бөгөөд хоёр талын харилцааны хөгжлийг бүрэн хэмжээнд ахиулах хэрэгтэй. Хоёр тал худалдаа, эдийн засаг зэрэг салбарт мөн шинэ хуудсыг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх
