solongonews
Цахилгаан эрчим хүчний хэрэглээ долоодугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 12.8 хувиар өссөн
2021-08-13 09:42
Цахилгаан эрчим хүчний хэрэглээ 7 дугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 12.8 хувиар өссөн

Хятадын Эрчим хүчний газраас мэдээлснээр 07 дугаар сард Хятадын эдийн засаг тасралтгүй сэргэж, нийт нийгмийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 775.8 тэрбум кВт.ц-т хүрч, өмнөх оны мөн үеэс 12.8 хувиар өссөн байна. 2019 оны мөн үеийнхээс 16.3 хувиар нэмэгдэж, хоёр жилийн хугацаанд дунджаар 7.8 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Салбарын хувьд нэгдүгээр үйлдвэрийн эрчим хүчний хэрэглээ 10.2 тэрбум кВт.цаг болж, өмнөх оны мөн үеэс 20 хувиар өссөн бол хоёрдугаар үйлдвэрлэлийн эрчим хүчний хэрэглээ 506.8 тэрбум кВт.цаг болж, өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар, гуравдугаар үйлдвэрлэлийн эрчим хүчний хэрэглээ 142.2 тэрбум кВт.цаг болж, өмнөх оны мөн үеэс 21.6 хувиар өссөн байна. Хот суурины иргэдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 116.6 тэрбум кВт.цаг болж, өмнөх оны мөн үеэс 18.3 хувиар өсжээ.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл