
15 дахь удаагийн Хятад-Өвөр Монголын тал нутгийн соёлын наадмын чухал агуулгын нэг болох Улаанмөчир чуулгын шинэ уран бүтээлч, шинэ уран бүтээлийн тоглолт энэ сарын 12, 13-ны өдрүүдэд Хөххотод тоглогдож байна.

Тус тоглолтыг ӨМӨЗО-ы Соёлын танхимаас зохион байгуулж байгаа бөгөөд Өвөр Монголын бүх Улаанмөчир чуулгын 70 гаруй уран бүтээлч оролцон, шилдэг 12 уран бүтээлээрээ Хөххотын үзэгчдэд бэлэг барьж байгаа билээ.
Тоглолтын тайзнаа 7 Улаанмөчир чуулгын 11 уран бүтээлч хөгжмөө ээлжлэн тоглох, ээлжлэн дуулж бүжиглэх гээд Улаанмөчир чуулгын уран бүтээлчдийн тал бүрийн авьяасыг бүрэн утгаар нь харуулж байлаа.

Улаанмөчир чуулга нь “Хувьсгалт утга урлагийн хөнгөн морьт цэрэг” хэмээх сайхан алдартай. 1957 оны 05 дугаар сарын эхээр тухайн үеийн ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга бөгөөд тэргүүлэгч Улаанхүү “Хөдөө орон нутагт урт хугацаанд радио сонсохгүй, кино, тоглолт, үзүүлбэр, ном олж үзэхгүй бодит байдлыг шийдэх хэрэгтэй” гэсэн цохолбор гаргаж, соёлын холбогдох байгууллага нэгжээс тусгай хүн томилон судалгаа хийлгэж, тоног төхөөрөмжтэй, зохион байгуулалттай шилдэг, авьяас чадвартай, явж суухад хөнгөн гавшгай бага хэлбэрийн соёлын ажлын ангийг байгуулахаар тогтов.
Тухайн үеийн ӨМӨЗО-ы Соёлын товчооны орлогч дарга, намын удирдах багийн нарийн бичгийн дарга Бөхөө морьтой хөдөө орон нутгаар явж, нөхцөл байдалтай танилцан, Шилийнгол аймгийн Сөнид баруун хошуунд бүтээлч утга урлаг, амьдралд тус дэм болох Улаанмөчирийг байгуулав. 1957 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Өвөр Монголын анхны Улаанмөчир Сөнид баруун хошуунд байгуулагдсаныг зарласан түүхтэй юм.




